Сайд болчихвол салбараа аварна гэсэн яасан бэ, хоёр оо
Г.Занданшатарын Засгийн газар батламжлагдаж чадаагүй ч Н.Учралын Засгийн газарт багтсан Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нар одоо байдгаа барж байна.
"Сайд болчихвол салбараа аварна. Нэг сарын дотор багш нарын цалингийн асуудлыг шийднэ. Реформоо үргэлжлүүлнэ". Энэ бол Л.Энх-Амгалангийн сайд болохоосоо өмнө хэлсэн үг. Он цаг нь |2026.03.18|
"Эрчим хүчнийхний цалинг нэмэх асуудлыг ажлаа авч байгаад судална. Компаниудын үр ашгийг сайжруулах, Засаглалыг сайжруулах, элдэв алдагдал байх юм түүнийг хаана. Тэгэх юм бол цалин байтугайг нэмэх боломжтой" мөн л ажлаа хүлээн авахынхаа өмнө хэлсэн үг нь. Он цаг нь |2026.03.26|
Гэтэл ажилтайгаа танилцаад арав гаруй хонож байгаа тэд "болохгүй, бүтэхгүй байна, нөхцөл байдал хүнд байна, өмнөх сайдын алдаа, Чойжоогийн хэлдгээр аргална даа" гээд яриад зогсож байх юм. Н.Учрал танхимаа бүрдүүлэхийн өмнө суралцах цаг байхгүй. Хурдтай, сэтгэлтэй, ажилсаг хүмүүсийг сайдаараа томилно гэж дуугарч байсан. Атал одоо тэргүүлэгч хоёр салбарынх нь сайд нар нь гоншигноод зогсож байна.
Өдгөө эрчим хүчнийхэн цалингаа нэмүүлэх зорилготой жагсаал хийж байхад сайд нь цалингаа тавих мөнгөгүй гэлээ. Харин салбараа сарын дотор өөд нь татна гэж бардамнаж явсан Л.Энх-Амгалан П.Наранбаярыг дуэлд дуудахаас өөр зүйл хийсэнгүй.
О.ОНОН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энх амгалан бол популист улстөрч.
Амлаж байхдаа гоё ярьдаг, ажил хийхээр бодит байдал өөр юм аа
Said boloh oor hereg ajil hiih bur oor gedgiig haruulj bn
Нэг сарын дотор шийднэ гэсэн нь хэтэрхий хийсвэр амлалт байжээ
Helsen ug ni oor hiij baigaa ni oor l bn daa
Иргэдэд итгэл төрүүлэхийн тулд бодит үр дүн хэрэгтэй
Ehleed ih amlaad daraa ni shaltgaan yaridag bolchihloo
Салбар хүнд байгааг ойлгож байна, гэхдээ амлалтаа бодож ярих хэрэгтэй
Ajil avahad nuhtsul baidal medeej oilgomjtoi l baih yostoi shde
Эрчим хүчний салбар дээр бодит өөрчлөлт хэзээ гарах вэ
Tsalingaa nemuuleh gej jagsaj baigaa humuusiig oilgoh heregtei
Am asuudal bish ajilaaraa haruulah tsag irsen
Neg sariin dotor shiidne gedeg heterhii optimist ug bn
Асуудлыг өмнөх хүн рүү чихэх биш шийдэх хэрэгтэй
Цаг хугацаа өнгөрөх тусам иргэдийн тэвчээр багасаж байна
Монголчууд улс эх орноо боддог,хайрладаг л байх харин баттай хэлэхэд 126 хулгайч болон лайвчид,жагсагчид дунд байхгүй энэ монголд байгаа ганц үнэн нь.....
Энэ 2 барахгүй дээ
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan y####n solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten
Долир Энхамгалангийн боловсролын сайд байхдаа хийсэн маш том алдаанууд юу вэ? Их сургуулийн хөрөнгийн менежмэнтийн төв гэдэг бүтэц бий болгон боловсролын салбар дотор бас нэгэн төрийн өмчийн хороог байгуулсан. Одоо энэ нэгжийг маш хурдан татан буулгах хэрэгтэй. ӨӨр нэг алдаа төрийн өмчийн 6 их сургуулийн дундын удирдах зөвлөл гээчийг байгуулж өөрөө дарга нь болсон. эрх мэдэлд дэндүү дуртай энэ хужааг зайлуулах ёстой.Их сургуулийдын захирлуудыг авилга авч томилсонн ийм новш буцаад сайд болж байгаа нь Ардын намын ялзрал шүү.