СПОРТ

Иран: Моллаей Саеидыг Монгол Улсын нэрийн өмнөөс барилдуулахгүй

Ираны алдарт жүдоч, ДАШТ-ий алт, хүрэл медальт Моллаей Саеид Монголын улсын иргэншилтэй болж, манай улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байгаа билээ.

Тэрбээр оны өмнө “World masters” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн зодоглосон. 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монголын иргэн болсон Моллаей Саеид энэ жил насанд хүрэгчдийн УАШТ-ийг өнжин, өдгөө бэлтгэлээ Германд хийж байгаа.

Тэгвэл Иран улс түүнийг Монгол Улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцохыг зөвшөөрөхгүйгээ мэдэгджээ. Түүгээр ч үл барам Олон улсын спортын арбитрын шүүхэд хандав. Тэд түүнийг Монгол Улсын шигшээ багаас хасуулах, манай улсын нэрийн өмнөөс барилдахыг нь хориглуулахыг хүсэж байгаа гэнэ.

Ираны жүдо бөхийн холбооныхон “Моллаей Саеид иргэншлээ солихоосоо өмнө биднээс зөвшөөрөл авах ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Тиймээс тэрбээр Монголын нэрийн өмнөөс барилдах нь хууль бус. Моллаей Саеид Токиогийн олимпод Ираны нэр дээр барилдах ёстой” гэж үзэж байгаа юм.

Н.ТАМИР


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x