“Архангай, Хэнтий, Дэрэн клуб, Хонгконгоос ирсэн зорчигчдоос коронавирус илрээгүй”
Өнөөдөр /2020.01.29/ Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРАХААР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ 18 ХҮН БИЙ
Тандалтын дөрөвдүгээр долоо хоногийн мэдээгээр Улаанбаатар хотын амбулаторийн нийт үзлэгт амьсгалын замын өвчлөл нийт өвчлөлийн 14.2 хувийг эзэлж байна. 2019 нэгдүгээр сарын 09-29-ний хооронд нийт 36 хүнд тархвар судлалын тандалт, онош тодруулах шинжилгээ хийсэн.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүнийг тусгаарлаад байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан өгүүлэмжтэй 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан лабораторийн шинжилгээ хийснээс 14 хүний онош үгүйсгэгдээд байна. Тухайлбал, Хонгконгоос ирсэн зорчигч, Архангайд Бээжингээс ирсэн зорчигч, Хэнтийд илэрсэн сэжигтэй тохиолдол, Дэрэн клубийн хүүхдүүд вирусгүй болох нь тогтоогдсон. Харин одоо шинжилгээний хариу гарахаар хүлээгдэж байгаа 18 хүн байна. ХӨСҮТ-д 16, Дорнод дахь Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хоёр байна. 2020 оны нэгдүгээр сарын 28-нд улсын хилээр зургаан аймгийн найман хилийн боомтоор нийт 1966 Монгол Улсын иргэн нэвтэрсэн байна. Холбогдох журмын дагуу тандалт, хяналт хийхэд сэжигтэй хүн байхгүй.
Т.САНТ















Bolgoomjtoi baigaaraa Mongolchuud mini
Mongolchuud mini deee yaana daa yaana
Mongolchuud mini deee yaana daa yaana