АН-ынхан яагаад ИЗНН-д элсэх болов
Я.Санжмятав, Д.Одхүү нар албан ёсоор ИЗНН-д элсэж байгаагаа мэдэгдэв. Тэд бол Ардчилсан намаас дэвшиж, УИХ-д сууж байсан улстөрчид. Гэтэл яагаад ИЗНН-ыг сонгож, элсэв гэдэг сонин.
Нэг талаараа ИЗНН-даа хүчгүйдэж, өөрийн оруулж ирсэн Р.Батболдтойгоо тамгаа булаацалдан, хэрүүлээ УДШ-д даатгачихсан яваа Б.Батбаатар өөртөө хүч нэмэх зорилгоор АН-аас гишүүн татаж байж мэднэ. Харин нөгөө талаараа АН-д тодорхой байр суурь эзэлж, ҮБХ-нд ч багтаж чадахаа байсан Я.Санжмятав, Д.Одхүү нар 2028 оны сонгуулиар гишүүн болох мөрөөдлөө биелүүлэх түлхүүрээ ИЗНН гэж харсан байж болох. Ямартай ч тэд Б.Батбаатарын дэргэд ирэв.
Товч танилцуулвал,
Д.Одхүүгийн хувьд
- 1984 - 1992 Геологи, уул уурхайн яамны харъяа “Эрэл” геофизикийн цогцолбор экспедицэд Сэдэвчилсэн судалгааны багийн инженер, ахлах инженер, Геомэдээллийн төвийн орлогч захирал,
- 1992 - 1996 “Монголоор” ХХК-ийн Ерөнхий захирал,
- 1996 - 1998 Төрийн өмчийн хорооны гишүүн, Бүртгэл, хяналт, норм, нормативын газрын дарга,
- 1998 - 2000 Төрийн өмчийн хорооны Хамтарсан үйлдвэрийн газрын дарга, МонголОросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдлийн захирлын зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Төрийн өмчийн хорооны гишүүн,
- 2004 – 2012 УИХ-ын гишүүн, Эдийн засаг, төрийн байгуулалт байнгын хорооны гишүүн. Монгол-Сингапурын парламентийн бүлгийн дарга, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл /PECC/-ийн Монголын үндэсний хорооны дарга,
- 2012 – 2013 УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга, ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга,
- 2013 – 2017 Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн захирал,
- 2017 - 2021 Монгол - Америкийн хамтарсан, “Эрдмин” ХХК Захирлуудын зөвлөлийн дарга.
- 2024-2025 Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засаг Хөгжлийн Сайдын Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байж.
Харин Я.Санжмятавын хувьд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн, байнгын хорооны дарга, аймгийн Засаг дарга зэрэг албыг хашиж ирсэн хүн. Ташрамд дурдахад, түүний ИЗНН-д элссэн нь 2027 оны Ерөнхийлөгчид дэвших хүсэлтэй байж болзошгүй талаар олон нийтийн мэдээллийн сүлжээнд бичигдэж эхэлжээ.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
ИЗНН угаасаа хог хаягдлуудын цуглуулга болсон доо.
XVH iig bulshilbal taarna
Хэдэн цаас шидээд жагсаалтад нь багтчих санаатай л
Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна.
Амархан гарна шд цөөхөн кандидатаас. наара авгай шиг.
Хүчтэй кандидат мөнөөс мөн.