НИЙГЭМНийгэм мэдээ

Хүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхон хүртэлх авто замыг маргааш 06:00 цагт нээнэ

Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гудамжинд борооны ус зайлуулах шугам угсрах ажил хийгдэхтэй холбоотойгоор төв замын хоёр байршилд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хугацаанд хаахаар болжээ. Тодруулбал, Улсын Хүүхэд, залуучуудын театраас “Тэс” ШТС хүртэлх авто замыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, дөрөвдүгээр сарын 22-ны өглөө 06:00 цагт нээх юм байна.

Мөн Хүүхэд, залуучуудын театраас Хилчин хотхоны автобусны буудлын чиглэл дагуух авто замын хөдөлгөөнийг маргааш орой буюу дөрөвдүгээр сарын 22-ны 23:00 цагаас дөрөвдүгээр сарын 23-ны 06:00 цаг хүртэл түр хугацаанд хаахаар төлөвлөжээ. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөний түгжрэлийг тооцоолж, өөр замын чиглэл сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button