НИЙГЭМНийгэм мэдээ

12 настай шатрын дэлхийн аварга Т.Тодмөнх 1531 тамирчнаас 18-р байрт шалгарлаа

Бүгд найрамдах Серби улсын Врнячка Баня хотод зохион байгуулагдсан Дэлхийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний 18 нас хүртэлх нээлттэй ангиллын шатрын бодлого, түргэн бодолтын төрөлд 12 настай Т.Тодмөнх түрүүлж дэлхийн аварга болсон тухай бид өмнө мэдээлж байсан.

Үргэлжлүүлэн дэлхийн аварга Т.Тодмөнх блиц /түргэн тоглолт/ төрлийн U12 насны ангилалд 13-р байранд жагслаа. Тэрбээр аавтайгаа хамт сар гаруй хоногийн хугацаанд европын орнуудаар тэмцээнд оролцож яваа юм. Энэ талаар нь түүний аав Т.Төрбатаас тодруулахад "Бид хоёр сарын хугацаанд европын орнуудаар тоглож явлаа. Хүү маань ядарч, сүүлдээ арай л гэж тоглолтоо дуусгах шиг боллоо. Маш их ядарсан. Хамгийн гол нь Airserbia-н ажилтны буруугаас болж товлосон нислэгтээ сууж чадалгүй, дамжсан тойруу нислэг дахин авч 30 гаруй цаг ямар ч амралтгүй явсаар сүүлийн тэмцээндээ орсон нь үндсэн төрлүүддээ амжилт гаргахад сөрөг үр дагавартай байлаа" гэлээ.

Т.Тодмөнх дэлхийн томоохон "Рейкявик опен 2026", Германд "Гренке опен 2026" тэмцээнүүдэд оролцсон бөгөөд "Гренкед B" ангилалд 1531 тамирчнаас 18-р байрт орсон амжилт үзүүлсэн байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button