НИЙГЭМНийгэм мэдээ

"Улаанбаатар марафон-2026 тэмцээний үеэр нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт орно

"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлтийн тэмцээний бэлтгэл ажлын явц, гүйлтийн маршрут болон тавдугаар сарын 23-ны өдөр хаах авто замуудын талаар албан хүмүүс мэдээлэл өглөө. Нийтийн тээврийн газраас үйлчилгээний 53 чиглэлд 483 тээврийн хэрэгслэлд өөрчлөлт орж байгаа юм.

Ерөнхийдөө, Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Дүнжингаравын зам болон хойн, урдаасаа орж ирж байгаа гудамж замууд хаагдах учраас нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан гол чиглэлүүд Их тойруугаар хөдөлгөөнд оролцоно. Их тойруугын автозамын ачаалал болон зорчих урсгал нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Автозамын хаагдах байдал нь 06:00-18:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Энэ жилийн марафоны замыг Азийн хөнгөн атлетикийн холбооны мэргэжилтнүүд ирж хэмжсэн бөгөөд Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос албан ёсны гэрчилгээ олгосноор "Улаанбаатар марафон" нь олон улсын зэрэглэлд бүртгэлтэй уралдаан болж байгаа аж. Уралдаан нийт долоон төрлөөр зохион байгуулагдах бөгөөд зай бүрд дараах насны хязгаар заасан байна. Үүнд:

  • 42 км 195 метр ба 21 км 095 метр: 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй тамирчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой
  • 10 км: 18-аас дээш насны бүх иргэд
  • 5 км: 12-17 насны өсвөр үеийнхэн болон 18-аас дээш насны насанд хүрэгчид
  • 1500 метр: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлийн гүйлтийн төрөл
  • 500 метр ба 800 метр: Тусгай олимпын ангилалд багтаж байна.

Тэмцээний бүртгэл 2026 оны гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй тамирчин бүртгүүлээд байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button