Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгаж газрыг нь энэ ондоо тохижуулж дуусгана гэв
Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг үе шаттайгаар буулгаж, нийт 6.5 га талбайг чөлөөлжээ. Энэ талаар тус дүүргийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг чөлөөлж нийтийн эзэмшилд аваад байна. Чөлөөлсөн талбайг оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулсан.
Цаашид тохижилтын ажлуудыг үргэлжлүүлж, энэ онд багтаан бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Мөн гэр хорооллын хороодыг холбосон дөрвөн километр дугуйн болон явган хүний замын тохижилтын ажлыг гүйцэтгэх юм” гэв. Нийслэл хотод 2024 оноос хойш 1,500 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа аж.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэгдсэн төлөвлөлтгүй, дураараа эмх замбараагүй тавьсан ГАРАЖ, ТҮЦ гэх мэтийн хотын өнгө үзэмж дарсан хог хаягдал бохирын цэг болсон газруудыг буулгаж зайлуулах ажлыг Нямбаатараас өөр ингэж зориглох тэнэг олдохгүй л дээ. Хэрүүлч хэдэр, дураараа зөрүүд ч гэсэн хийж буй ажил нь бодит үр дүнд хүрч ард иргэдийн дунд нэр хүнд нь сайн байгаад түүний өрсөлдөгч нар нь үнэхээр их бухимдаж байна. Өмнөх дарга нарын санаа нь байвч сачий нь хүрэхгүй айж бэмбэгнэсээр байгаад яваад алга болдог гэтэл энэ нэг хэзээ хөөгдөхөө мэдэхгүй их ажил хийж амжуулах гээд хэнхэглээд л зүтгээд байх юм. Гэхдээ чөлөөлсөн газрууд захаас өнгө засаад ард иргэдийн амьдрах орчин сайжирч амьдрах таатай нөхцлийг бүрдүүлж байгаа нь нүдэнд ил харагдаад байдаг. Яалтай ч билээ дээ.