УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сайдаар улирсан Э.Бат-Амгалангийн Хотын намын дарга болох хүсэл нь дарагдав

Эргэн санъя.

|2026.02.27|-ны МАН-ын Бага хурал эхлэхийн урьд Э.Бат-Амгалан "Нийслэлийн намын дарга намайг болох магадлалтай гэж гадуур албан бус шум явж байгаа. Би Хотын дарга болохгүй гэж хэлсэн. Харин хотын МАН-ын дарга болох туршлага надад бүрэн бий. Учир нь, нийслэл хотод би 20 гаруй жил хороо, дүүргээс нь эхэлж ажилласан. Надад хийх ажил их байна" гэж хэлж байв. Ингэж хэлснийхээ дараа Баянзүрх дүүргийн намын хорооныхоо гишүүдийг Х.Нямбаатарын эсрэг жагсаасан нь ч бий.

Гэтэл өчигдөр |2026.04.23| Төрийн ордонд тодруулга өгөхдөө "Миний хувьд Нийслэлийн намын хорооны даргад дэвшинэ гэсэн зүйл яг өнөөдрийн хувьд алга. Х.Нямбаатартай муудаж, сайдсан зүйл байхгүй. Харин Х.Нямбаатар лайв, постер хийж эхэлсэн. Би хүлээцтэй байгаа. Хаврын улс төр нь эхэлчихсэн, хагалган бутаргах үйл ажиллагаа явж байна" хэмээсэн.

Ерөнхий зургаар нь ажиглавал Э.Бат-Амгаланд Х.Нямбаатарын суудалд суух, хотын намын хорооны даргын албыг хаших өндөр сонирхол байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл дүүгийнх нь эзэмшдэг "Зэс эрдэнийн хувь" ХХК-тай холбоотой маргаан өндрөө авч, АТГ-т очих болсон. Түүний эсрэг Төрийн ордон болон салбар яамных нь гадна жагсаал өрнөсөн учир Г.Занданшатар танхимаасаа явах сайд нарыг тэргүүлж байсан юм. Гэтэл Н.Учралын Засгийн газар байгуулагдаж, тэрбээр ХББОС-ын сайдаараа улирсан. Энэ өрнөл дунд Э.Бат-Амгалан Нийслэлийн намын хорооны даргын суудал руу горилохоос илүүтэйгээр сайдынхаа ажлаа үргэлжлүүлсэн нь дээр гэх байр суурьтаа хүрсэн бололтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ хүнийг сайд болгосон нь ч буруу. Учралын танхим битүү хулгайчдын л цугларал харагдаж байна

Зочин
Зочин

Энийг хэн ч хотын даргаар хүлээж авахгүйг ойлгоо биз. Нямбаатарыг оролддог баатар болох гэж байж өөрөө булайгаа дэлгүүлсэн. Алтан жорлонд суутлаа баяжсан юм гэнэ лээ. Зэс эрдэнийн хувийг цөлмөсөн хулгай нь нэг л өдөр хуульд дуудагдана

зочин
зочин

хэдэн мянган хүний амьдралаар тоглосон хүн өөрийн хүсэлтээр огцрохгүй ичдэггүй шир царайт

Зочин
Зочин

Бузар албаны шуналтай хулгайч

зочин
зочин

энэ хулгайчийг яах гэж сайд болгосон бэ? энэ танхим бүтэхгүй ээ уяач нөхөр сайд ч болцон явж байх шиг, ёстой новчш юм даа

Зочин
Зочин

Бас нэг албан тушаалын гаж донтон ерөн бол манай монголд албан тушаал авангуутаа дур тавьдаг садистууд их олширлоо.Яана даа яана ууг нь бол Нянгарыг сөрөн тэмцэж зоригтой салаавч өгсөн гоё мудак юмсан манафактур боол шиг гар юмсан.Сайдаар нь улирааж түр гаж догийг нь дарчлаа шүү за за новш хүний санаа зуны ялаа өөрөө л мэдэг цаашаа.Өөөрөө бол монголд ганцхаан байдаг бөөн туршлагатай НҮБ ерөнхий нарийн бичгийн даргаас илүү рангтай хулгайч шүү би гэсэн байнашт

Холбоотой мэдээ

Back to top button