УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ц.Идэрбат: Малчны хүүхдийг 7 настай сургуульд оруулдах асуудлаар Боловсролын сайдад бичиг хүргүүлсэн

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат малчдын нийгмийн асуудлыг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Малчдаас орон нутгийн сурагчдын улирлын амралт, хүүхдийн сургуульд орох насны асуудлаар их санал хүсэлт ирдэг. Хүүхэд зургаан настай сургуульд ордог, хавар ид ажлын үеэр хичээллэдэг нь хөдөөд тохиромжгүй байна. Мөн дотуур байрны чанар, хүртээмжийн асуудал хангалтгүй. Эдгээр асуудлыг цогцоор нь шийднэ. Боловсролын яамтай хамтарч ажиллана" гэв

Тухайлбал, Сурагчдын өвлийн амралтын асуудал, хөдөөд тохиромжтой биш байна. Улаанбаатарын утаа түгжрэлд бол өвлийн амралт боломжтой. Гэтэл хөдөөд идшээ идчихсэн, өвөлжөөндөө буучихсан үед хүүхдүүд нь амраад, яг ажил эхлээд ноос ноолуур, төл мал гарахаар хичээл нь орчихдог. Мөн дотуур байрны чанар хүртээмжийн асуудал байна. Дундаж сум 40-60 хүүхэд дотуур байранд байдаг ч нэг л багштай. Зургаан настнуудад зориулсан багш, орон тоо байхгүй. Ерөөс малчны хүүхэнд зургаан настай сургуульд орох нь тохирохгүй байгааг эцэг эхчүүд хэлдэг. Боловсролын тухай хуульд хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулж болох заалт байдаг юм байна. Үүнийг судалж шийдвэрлэхээр Боловсролын сайдад бичиг хүргүүлсэн. Тодорхой хувилбарууд гаргаж ирэх байх. Орон нутгийн хүүхдийг цогцоор нь авч үзнэ. Боловсролын яамтай хамтарч ажиллана байна гэлээ

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Huduunii teneg m#l

Зочин
Зочин

Тэнэг илжиг минь нэртэйгээр нь "малчны хүүхдийг сургуулиас бүрэн чөлөөлнө" гээд хууль санаачлаач !

Иргэн
Иргэн

Чи зүгээр л наад хариуцуулсан салбараа л бод эргүү минь таны алсаас турхирсаны уршгаар энэ хавар нийслэлийн иргэд тэнгэрт хадсан үнэтэй мах идэж байна хүнийхээ тооноос 20 дахин илүү малтай улс байж хямд үнэтэй хүнс махаар яаж хангах бодлого чамд болон наад яаманд чинь алга сургуулийн хүүхдээ тэр боловсролын яам нь мэдэг сүүлийн сонгуулиас хойш ХАА н салбарыг мэргэжлийн бус нам дагасан 3 сайд сөнөөж дуусаж байна

Зочин
Зочин

малчны хүүхэд гадаадын их дээд сургуульд орж чадахгүй болох нь. 7настай хүүхэд 19настай төгсөнө. Нас хэтэрсэн гээд гадаадын их сургуулийн бакалаварт элсэж чадахгүй

Зөвөө зөв
Зөвөө зөв

Бүр социализмын үеийнх шиг 8 нас гэчих ээ..

Зочин
Зочин

СV-дээ Гадаад хэлний сургууль төгссөн гэсэн хирнээ ганц ч гадаад хэл мэддэггүй, мал гэхэд ч арай ахад маар амьтан юм доо !

Зочин
Зочин

Энэ чинь согтуу галзуу биш биз дээ? өвс ургамал татичхаагүй байлтай өөрийгөө хэн гэж бодоод байгаан бол.Цогцоор нь шийднэ ч гэх шиг чи муу нусан таглаа пивоны бөглөө байтугай нь шийдээгүй асуудал юм шүү тэнэгээ нэртэйгээр нь малчдын хүүхдүүдийг сургуульд сургахаа больчий гээч

Зочин
Зочин

Бүх хүүхдүүдийг 7 настай сургуульд оруулах хамаагүй дээр шүү 6 настайчууд хар багадаа ядаргаатай болж байна шүү.Бүх хүүхдүүдийг 7 настай сургуульд оруул

нар
нар

Бүх хүүхдийг 7 настайд нь сургуульд оруулаад 11 жил сургах хэрэгтэй. Харш жил дээрээ сургуульд ороод байгаа нь буруу.

хуульч
хуульч

Дэмжиж байна, наадах чинь жендэрийн маш том асуудлыг үүсгэж, гэр бүлийн амьдрал, салалт зэрэг олон асуудалд хүргэж байгаа. Ийм учраас үүнийг нээлттэй байдлаар хуульд оруулсан байсныгта нар сүүлд хасчихсан байсан шүү дээ?

Зочин
Зочин

Зөв шүү. 7 настайд сургуульд оруулах хэрэгтэй. Араас нь хөөцөлдөж ажил хэрэг болгоорой.

Холбоотой мэдээ

Back to top button