НИЙГЭМНийгэм мэдээ

₮1.5 их наядын өртөгтэй трамвай төслийн хоёрдугаар шугамын тендерийг хойшлуулжээ

Трамвай төслийн хоёрдугаар шугам болох Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлийн тендерийг “Зураг төсөл боловсруулах, худалдан авалт хийх, барилга угсралт гүйцэтгэх” (EPC) нөхцөлөөр 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр зарласан. Тендерийг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр нээх байсан боловч оролцогч талуудаас ирүүлсэн хугацааг хойшлуулах саналыг үндэслэж Тендерийн үнэлгээний хороо хуралдаж тавдугаар сарын 13-ны өдөр хүртэл сунгажээ.

Төслийн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Мэргэжлийн зөвлөлөөр 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр хэлэлцэн дэмжсэн. юм. Төслийн хоёрдугаар шугам хэрэгжсэнээр тухайн чиглэлд оргил цагт цагт 6,989 хүртэл зорчигч тээвэрлэж, авто замын хөдөлгөөний ачааллыг 12.2 хувиар бууруулах урьдчилсан тооцоо гарчээ.

Зорчигчид автобусаар 90-100 минут зарцуулдаг замыг трамвайгаар 35-40 минутын хугацаанд туулах боломж бүрдэх юм. Тус төсөл хэрэгжсэнээр хотын агаарын бохирдолд нөлөөлж буй нүүрсхүчлийн хийн ялгарал жилд 43.3 тонноор, азотын ислийн ялгарал 301.9 тонноор буурна. Төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл хэрэгжих юм.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
...............,......
...............,......

Нэгдүгээр зам нь хаанаас хаа хүртэл юм ?

Зочин
Зочин

УБ-т трамвай явах орон зай байхгүй учраас агаараар нисэх юм гэсэн!!

Холбоотой мэдээ

Back to top button