Коби Брайантын эхнэр “MambaOnThree” нэртэй сан байгуулжээ
NBA-ийн супер од, таван удаагийн аварга Коби Брайант, 13 настай охин Жианнагийнхаа хамт нисдэг тэрэгний ослоор бурхан болсон билээ. Манантай, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед нисгэгч хэтэрхий доогуур ниссэн гэж цагдаагийнхан дүгнээд буй. Коби Брайантын сууж явсан нисдэг тэрэг хар хайрцаггүй байсан тул шалгахад түвэгтэй байгааг гадаадын хэвлэлүүд онцолж байгаа юм.
Тэднийг өөд болсонд дэлхий даяар гашуудсаар байна. Хэн хүнээс илүү гэр бүлийнхэнд нь хамгийн хүнд, хэцүү байгаа нь мэдээж.

Коби Брайантын эхнэр Ванесса Брайнт инстраграм хуудсандаа “Хүнд үед бидний уй гашууг хуваалцан, дэмжиж буй олон сая хүн хүнд өөрийнхөө болон охидынхоо өмнөөс талархаж буйгаа илэрхийлье. Хайрт нөхөр, охин хоёроо зуурдаар алдаж, нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэр өдөр амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.
Мөн хайрт хүмүүсээ алдсандаа харамсан, амьдралаа тэдэнгүйгээр төсөөлж чадахгүй байгаагаа илэрхийлэн, эмгэнэлт, золгүй явдал тохиолдсон гэр бүлүүдэд туслах зорилгоор “MambaOnThree” нэртэй санг байгуулснаа зарлав.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
маш харамсалтай, ум сайн амгалан болтугай