Хос одны системийг тойрдог байж магадгүй 27 шинэ гараг илрүүлжээ
Одон орон судлаачид алс хол оршдог хос одны системүүдийг тойрдог байж магадгүй 27 шинэ гараг илрүүлжээ. Хүмүүс үүнийг Оддын дайн киноны Татуин гарагтай адил нээлт байна гэж үзэж байгаа юм. Австралийн Нью Саут Уэйлсийн их сургууль өнөөдөр /2026.05.04/ нэгэн шинэ судалгаа нийтлүүлжээ. Сонирхолтой нь тавдугаар сарын 4 нь Оддын дайн киноны өдөр билээ. Оддын дайны өдрөөр нийтлэгдсэн тэрхүү судалгаанаас харвал эрдэмтэд 650-18,000 гэрлийн жил зайд оршдог хос одны системүүдийг тойрдог байж магадгүй 27 гараг шинээр илрүүлсэн байна.
Сансар огторгуй дахь оддын талаас дээш хувь нь хоёр болон түүнээс их тооны одны систем хэлбэрээр оршдог гэх тооцоо бий. Гэвч Астрономичид одоог хүртэл 18 ширхэг л хос од тойрдог гараг илрүүлж байсан юм. Харин ганц он тойрдог 6 мянга орчим гараг илрүүлээд байгаа билээ. Ийм учир хос од тойрдог байж магадгүй 27 гараг шинээр илрүүлсэн гэдэг нь том нээлт.
Эрдэмтэд гараг илрүүлэхийн тулд 1590 хос одны системд дүн шинжилгээ хийж, эргэлт болон таталцлын хүчний хүчин зүйлсийг нь салгаж авч үзжээ. Тэдгээр хүчин зүйлсийг арилгасны дараа системийг хөдөлгөөнийг зөвхөн гуравдагч биетийн татах хүчээр л тайлбарлаж болох 36 одны системийг илрүүлсэн байна. Тэдгээр одны системд нөлөөлж буй биетүүдийн 27 нь гарагийн хэмжээний масстай гэж судалгааг ахалж бичсэн Марго Торнтон хэлжээ.
Нью Саут Уэйлсийн их сургуулийн профессор Бен Монтет судалгааны талаар ярихдаа “Оддын дайн киноны ачаар хүмүүс хос одны систем ямар байдлаар харагдах вэ гэдэг талаар төсөөлөлтэй болсон” гэсэн байна.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.