НИЙГЭМНийгэм мэдээ

Улаанбаатараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум хүртэл хатуу хучилттай автозамын ажил бүрэн дуусчээ

Өвөрхангай аймгийн томоохон сумдын нэг болох Хужиртыг бусад сумтай засмал замаар холбож байгаа. Тухайлбал, Хужирт-Бат-Өлзий чиглэлийн 49 км хатуу хучилттай авто замын ажил өнгөрсөн намар 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байсан.

Уг ажлыг “Моторсервис” ХХК, “Өндөрсант хайрхан” ХХК улсын төсвийн 70 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа бол мөн Улаанбаатар хотоос Бат-Өлзий сум хүртэл хатуу хучилттай замаар зорчих, улмаар Улаанцутгалантын хүрхрээ, Төвхөн хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад тав тухтай, шуурхай хүрэх нөхцөл бүрдэж байгаа аж.

Түүнчлэн улсын чанартай А0301 авто замаас буюу Өлзийтийн Борхошуу баг орчмоос Хужирт сум хүртэлх 43.3 км авто замын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор гүйцэтгэгч компаниуд хөрс хуулалтыг хийсэн бөгөөд ухмал, далан, хиймэл байгууламжийн ажилд 2026 оны улсын төсөвт 38.5 тэрбум төгрөгийг тусгажээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button