НИЙГЭМНийгэм мэдээ

Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох авто зам барина

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын даланг даган Нарны замтай холбогдох хоёр км урт авто зам барихаар болжээ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр "Тус замыг хоёр эгнээтэй, хоёр талаараа явган хүний замтай барина. Мөн борооны ус зайлуулах шугам болон гэрэлтүүлэг хийнэ. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан. Уг замыг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны хооронд гүйцэтгэнэ. Нийт 18 нэгж талбарт газар чөлөөлөлт хийх бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт үргэлжилж байна. Уг зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбосон шинэ холбоос зам бий болно. Мөн офицеруудын тойрог болон Нохойтой хөшөө орчмын замын ачааллыг бууруулах юм” гэв.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хурдан түгжрэл ихтэй замуудыг Гүүрэн зам барьж дээгүүр , доогуур нь зорчидог болгоод түгжрэлээ бууруулж болдгүйм болуу?!

Холбоотой мэдээ

Back to top button