НИЙГЭМНийгэм мэдээ
Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

Автобусны буудлын ард настай хүн хэвтэж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 3-ны өдрийн 11:31 минутад цагдаагийн 102 дугаарт дуудлага иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хороонд байрлах “Хилчин” хотхоны автобусны буудлын ард 60 гаруй насны иргэн нас барсан байдалтай байжээ. Уг хүний биед ил харагдах гэмтэл, шарх байгаагүй аж.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа аж. Талийгаачийн ар гэрийнхнийг олж, холбоо барихад тухайн хүн цусны даралт ихсэх өвчтэй, зүрх нь өвддөг байсан гэсэн мэдээлэл өгсөн байна.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.