Улс төрийн мэдээ
АН-ын ЕНБД-д Д.Амарбаясгалангийн нэр дахин орж ирэх боломжийг ХЕХ бүрдүүлэв
Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан дөрөвдүгээр сарын 9-ний өдөр болох үеэр тус намын генсекийн үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг жинхлэх эсэхээр санал хураасан.
Уг санал хураалтаар Д.Амарбаясгалан олонхын санал авч чадаагүй бөгөөд тухайн үед саналын тоо зөрүүтэй байгаа асуудлаар ХЕХ-нд гаргасан гомдол гаргаад байсан билээ.
Харин уг асуудлыг АН-ын ХЕХ хэлэлцээд ил санал хураалт явуулсан нь намын дүрэм зөрсөн хэмээн хүчингүй болгосон байна. Ингэснээр АН-ын дарга О.Цогтгэрэл ҮБХ-н дээр түүний нэрийг ЕНБД-д дахин оруулж ирэх боломжтой юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бол зүгээр л хиймэл ятгалга тулгалт бнаа !!!
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud