Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Неандерталууд чулуун өрөм ашиглан шүдний цоорхойгоо эмчилдэг байсан байж магадгүй

60 мянга гаруй жилийн өмнө неандерталууд чулуун өрөм ашиглан шүдний цоорхойгоо эмчилдэг байсан байж магадгүйг нэгэн шинэ олдвор харуулжээ. Тодруулбал өмнөд Сибирийн агуйгаас олдсон арааны шүдэнд хурц, нарийн чулуун багажаар үүсгэсэн бололтой гүн нүх байсан аж.

Энэхүү олдвор нь неандерталуудын дэвшилтэт зан авирыг харуулсан гайхалтай нээлт боллоо гэж археологичид үзэж байна. Новосибирск дахь Оросын Шинжлэх ухааны академийн салбарт ажилладаг археологич, доктор Ксения Колобова “Энэхүү нээлт нь неандерталууд бүдүүлэг, доод түвшний төрөл байсан гэх хуучирсан ойлголтыг халж байна. Харин тэд танин мэдэхүй болон соёлын хувьд боловсронгуй хүний төрөл байсан хэмээх ойлголтыг дахин бататгалаа. Неадерталуудын дэвшилтэт зан үйлийн талаарх жагсаалтад цоо шинэ хуудсыг энэ нээлт нэмэв” гэжээ.

Өмнөд Сибириэс олдсон тэрхүү арааны шүд нь хомо сапиэнсээс өөр хүний төрөл шүдээ өрөмддөг байсныг харуулсан анхны олдвор юм. Шүдний зургийг харсан шүдний эмч, профессор Жастин Дурхам “Сайн ажилбар хийжээ” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүн төрөлхтөн үүсэл хувьслаа мэдэж чадахгүй байсаар мөхөж буй энэ гаригийн эрлэгүүд юм даа

Зочин
Зочин

Энэ зураг дээрх нөхдүүд манай зарим сайд, УИХ-ын гишүүдтэй их төстэй харагдах юмаа???

Холбоотой мэдээ

Back to top button