УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням: Гангийн үйлдвэрийн тендерт оролцогчдын үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан

Засгйин газрын хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна. АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Манай улс уул уурхайн тэсэлгээний ажилд ашигладаг бодисоо импортоор авдаг. Иймд Тэсрэх дэлбэрэх бодисын эргэлтин тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Ингэснээр импортоор оруулж ирэх боомтын тоо нэмэгдэнэ" гэв.

Дархан уул аймагт баригдах Гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг хуралдаанд танилцууллаа. Энэ төсөл бол дотооддоо гангын хэрэглээгээр хангах, гадагшаа өндөр чанарын ган импортлох ач холбогдолтой.

Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг дэлхийн веб сайтуудад зарласан, элчин яамдуудаар дамжуулан сонирхогчдод мэдээлэл хүргэсэн. Энэ сарын 11-нд материал хүлээн авах хугацаа дууссан. Тендерт оролцогчдыг үнэлэх ажлын хэсэг байгуулагдсан. Аймгийн НИТХ-ээс 650 газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжсэн. Энэ жилдээ багтаан гэрээ хэлцлийг хийж, ажлыг эхлүүлэх зорилготой ажиллаж байна.

Мөн Оюутолгойн бүтээн байгуулалтын дараа тооцогдох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны аж үйлдвэрийн парк байгуулах төслийг явцыг танилцууллаа. Газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг асуудлаар ЕС үүрэг өгсөн" гэв.

Түүнчлэн өичгдөр болсон Рио Тинто хэлэлцээр талаар менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсэг үүргээ биелүүлэн, тохиролцоонд хүрсэн. Монгол Улсын алдах байсан 1.5 тэрбум төгрөгийг байхаар өгөхгүй болж байна гэсэн үг гэдгийг тэмдэглэв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button