СПОРТ

Леброн Жэймс Коби Брайантын дурсгалд зориулан могойны шивээс хийлгэжээ

NBA-ийн таван удаагийн аварга, алдарт сагсан бөмбөгчин Коби Брайант, 13 настай охиныхоо хамт нисдэг тэрэгний ослоор нас барсанд дэлхий даяар гашуудсаар байна.

“Хар Мамба” хочит Коби Брайант зуурдаар нас барсан нь олон хүнд гэнэтийн цохилт болсон. Уй гашууд автан, одоо хүртэл харамсалтай үйл явдалтай эвлэрч чадахгүй яваагаа илэрхийлсэн одуудын нэг нь Леброн Жэймс. “Хаан” хочит тэрбээр Коби Брайантын дурсгалд зориулж могойны дүрс бүхий шивээс хийлгэжээ.

“Лос-Анжелес Лэйкерс” багийн супер од Л.Жэймс Коби Брайантыг хүндэтгэх шалтгаан олон бий. Тамирчны замналынхаа туршид “Лос-Анжелес Лэйкэрс” багт хүчин зүтгэсэн “Хар Мамба”-г тус багийн шар өмсгөлгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Үүний сацуу Л.Жэймс өнгөрсөн ням гаригт болсон “Филадельфи-76” багийн эсрэг тоглолтод оролцохдоо NBA-ийн түүхэнд авсан оноогоороо Коби Брайантыг гүйцэн, гуравдугаарт бичигдэх болсон юм.

Коби Лебронд баяр хүргэсэн нь хамгийн сүүлчийн жиргээ нь.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button