Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп олон жилийн дипломат нормыг зөрчиж Тайванийн ерөнхийлөгчтэй шууд ярилцана гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт /2026.05.20/ хэлэхдээ Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэтэй шууд ярилцана гэжээ. БНХАУ-тай харилцаа нь муудахаас сэргийлэхийн үүднээс АНУ-ын ерөнхийлөгч нар Тайванийн ерөнхийлөгчтэй шууд ярицлаж байгаагүй юм.

1979 онд АНУ Вашингтон Тайпэй бус Бээжинг Хятад улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрснөөс хойш АНУ-ын ерөнхийлөгч Тайванийн ерөнхийлөгчтэй шууд ярилцаж байсан тохиолдол үгүй. Харин Трампаас Тайванийн Ерөнхийлөгч Лай Чинтэгийн талаар асуухад “Түүнтэй ярилцана. Би хүн болгонтой л ярилцдаг. Тайванийн асуудлыг шийдвэрлэх болно” гэжээ.

Трамп Лай Чинтэтэй ярилцана гэж долоо хоногийн хугацаанд хоёр ч удаа хэллээ. Эхний удаа тэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцсэнийхээ дараа тэгж хэлснийг нь хүмүүс санамсаргүй алдаа байсан гэж тайлбарласан байсан юм. Хоёр дахь удаагаа Лай Чинтэтэй ярина гэж хэлснээр  эхний удаа санамсаргүй алдаа гаргасан гэх эргэлзээ ариллаа. Энэ талаар мэдээлэлтэй нэгэн эх сурвалж хэлэхдээ хоёр улсын удирдагч хооронд утсаар ярих тов хараахан гараагүй байгаа гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button