Гишүүдийн тоог 76 болгоё гэх сошиал хөөсийн ард
Ойрын өдрүүдэд эзэн холбогдогч, редакц, домэйнгүй сошиал хуудсуудаар УИХ-ын гишүүдийн тоог 126 байхыг болиулж буцаагаад 76 болгоё гэх агуулга сошиалд хөврөх болов.
Энэ бол шууд утгаар нь харвал Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, тэр дундаа жагсаалтын гишүүнд хариуцлага тооцох тухай агуулгатай утга давхцаж буй.
Мөн Ерөнхий сайд Н.Учрал МАН-ын дарга болох үедээ "Тооноор орж ирээд нэр дэвшдэг, нам болоод улстөрийн туршлага муутай хүмүүст улс төрийн дэмжлэг үзүүлснээс болж намын нэр хүнд унаж байна" хэмээн хэлсэн санаатай ч огтлолцов. Энэ бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлсэн, МАН олонх байхдаа хийсэн ганц ололт гэвэл зохино. Түүнчлэн МАН 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үедээ жагсаалтын нэгдүгээрт хэний ч танихгүй улс төрд харьяалалгүй Г.Лувсанжамцыг оруулж ирснээрээ олонх болох ялалтыг авсан нь ч үнэн.
Харин өнөөдөр МАН-ын дотоодын хагарал адагтаа тулж, УИХ дахь бүлэг нь 30/38-аараа хуваагдсан энэ үед 38-ын бүлгийнхэнд Л.Оюун-Эрдэнийн жагсаалтынхан таалагдахаа больчхов. Угтаа бүлэг дээр намын залуу гишүүд нь хууччуулынхаа хайрцаглах гэсэн элдэв хавчлагуудын эсрэг дуугарч, нам доторх ах нарынхаа эсрэг тэрсэж яваа нь одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад, түүнийг дэмжин хүрээлэгч 38-ын бүлгийнхний зэвүүцлийг төрүүлж буй.
Нэг удаа, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр "Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх ямар нэг хэмжээ хязгааргүй байх ёстой юу гэдэгт судлаачид дүгнэлт хийгээрэй. Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль хоёр зөрчилдсөн учраас Үндсэн хуулиа илүү баримтална гээд энэ эрхийг ямар нэг хил хязгааргүй, тэр дундаа парламентын эрхэнд халдаж байгаа нь зөв үү гэдгийг авч үзэж дүгнэлт хийгээрэй. Нэгэнт энэ хуулийг хэлэлцэж эхэлсэн учир хожмоо Ерөнхийлөгч ямар хүрээнд, дур зоргоороо аашлахыг бид таашгүй боллоо. Тодорхой хэмжээнд хил хязгаар дотор барьдаг, явдаг байсан нь эвдэгдлээ.
Эрх мэдлийн хяналт тэнцэл парламентын дархлаанд энэ хуулийн өргөн барьсан процесс нь нөлөөлсөн үү гэдэг судлаачид дүгнэлт хийгээрэй. Өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг 126 гишүүнээс нэхсэнд баярлалаа. Өнгөрсөн 30 жилд та нар ёс зүйн өндөрлөгт байсан бол өнөөдөр ийм байх байсан уу. Намайг нэгдүгээр ангид байхад улс төрд байсан ах нар одоо ч улс төрд байна. Биднийг кноп дардаг утсан хүүхэлдэй болно гэж бодсон ч бид тэгээгүй. Та нарын алдаа дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй учраас та нар нойргүй хоносон байх" хэмээн хэлсэн нь өдгөө яагаад 126 гишүүнийг 76 болгоё гэх пропаганда явах болсныг ойлгомжтойгоор тайлбарлачихсан жишээ юм.
МАН-д өөр өөр үзэл бодол байх ёсгүй мэт авирлаж, улмаар Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн төлөөллийн парламентыг элдэв янзаар хөндөх гэж үзэж байна.
Өөр өөр үзэл бодол нэг улс оронд, нэг намд оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүйдээ өнөөдөр хуулийн өөрчлөлтийг няцааж, ухралт хийх ярьж суугаа бололтой. Гэвч Монгол Улс бол МАН биш юм. Монгол Улс бол Ардчилсан, эрх чөлөөт, парламентын засаглалтай улс орон билээ.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
76 байтугай 46 болгосон ч ихдэнэ.Солонгос улс 50 сая хүн амтай 299 гишүүнтэй улсынх нь хөгжлийг харчих.Манай улстөрчид ард түмний татварыг яаж илүү олуулаа хувааж идэх вэ л гэдэг дээр толгойгоо гашилгадаг новшнууд.Опунэрдэнийн үед төрийн албан хаагчидын тоо найгаа алдсан даа гишүдийн тоо 76-с 126 болтлоо өслөө монголын иргэд улстөрчдийн хэрэглээг дийлхээргүй болж байна...
мал юм даа хэдий болтол өнөөдрөөрөө амьдрах хар малнууд вэ маргааш нөгөөдрийн харчихлаа
Солонгос чинь eрөнхийлөгчийн засаглалтай улс. Монгол бол парламeнтийн улс
Аа нээрээ солонгосын жишгээр бол манай улс 22 гишүүнтэй байхад л болхоор байгаа.Ард иргэдээ боддог улс орон ингэж л ажиллаж байна даа.
Зөв зөв бөөн хоолны савнуудыг хооллох хэрэгтэй байхгүй
100н ямаанд 60н ухна болоод байгаа
76bolgoo
Үндсэн ажлаа хийдэг хүн нь цөөн тул тэднийг цөөлж, улсын төсөвт ирэх дарамтыг бууруулах нь зөв
126 хулгайчаа буцаагаад 76 хулгайч болгоо татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй хулгайлах юмаа туулын замдаа хэмнэсэн мөнгөө ашиглаяаа,хэдэн ч туулын зам барих мөнгө хулгайлж байгаа болдооо.....
Жагсаалтыг бүр боль! Элгийн амьтад яаж хөгөө чирч байгааг харах гутамшиг! Монгол төрийн босго өндөр байх ёстой
76 болгох нь туйлын үөв
76 болгох хэрэгтэй.
Гишүүдийн тоо дэндүү их байна. Монгол улсыг төв хорооны 13 гишүүн удирдаад аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болохын даваа нь дээр ардчилал эхэлсэн. Одоо байгаагаа хар. Толгой нь том улс орны хөгжил уруудаад байна. Гишүүдийн тоог бууруулахыг дэмжиж байна
126 болгосон нь зөв байсан юм байнаа. Eрөнхийлөгч нь хууль шүүхээ атган хаан болдог ийм гажиг тогтолцоонд 2хон намын 76 хүнийг бол үажлахгүй залгидаг байж. 126-лаа байж л атгуулаад байна. Цаашид сонгодог парламeнт руугаа шилжиж, энэ холимог байдлаа больж eрөнхийлөгчийн эрх хэмжээг хязгаарлах асуудал хаашдаа тавигдана. Тэр үeд 76 хүнээс биш 5 намын 126 хүнээс eрөнхийлөгч томилогдох нь арай л дээр. Оюукын энэ өөрчлөлт бас нилээн алсыг харж хийсэн зөв зүйл байсныг одоо л ойлгож байна
76 г нэг том уурхай худалдаж авахад амархан л болно биз тал илүү хувийг нь авилга ам руу нь чихээд л монгол улс гарт нь орно
Бааснжаргал гишүүнийг дэмжиж бнаа !
126 - г цөөлөх тухай асуудал пропоганда ч биш, сошиал хөөсрөл ч биш гарцаагүй амьдралаас урган гарч буй бодит шаардлага. Үүнийг хөөс, суртал ухуулга гэж хамгаалах гэж оролдогсод л нөгөө трол, хөлсний бичээчид нь байх. Маш яаралтай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж алдаагаа засахгүй аваас чадамжгүй, поп гишүүдтэй, тулгамдсан асуудал шийддэггүй, тэгэх чадвар ч үгүй улс орны хөгжил, хүн ардынамьдралд чөдөр болсон парламенттай байсаар улсаа мөхөөхөд хүрэх нь.Сэрж, ойлгож өөрчлөх ёстой шүү
Аймаг бүрийг төлөөлсан нэг гишүүн байхад л болно.
Яг үнэн улаанбаатарын дүүрэг бүрд нэг байхад л болоо
Жагсаалтын гишүүдийн тоо 18-20 болгоё
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
МАН-д Пролетарийн диктатурын үзэл санаа, чиг баримтлал одоо хүртэл хадгалагдсаар бгаа нь ил тод, их хүчтэй илрэн харагдаж бна доо !!!
Баасанжаргал гишүүн шиг ийм залуус л улс төрийг шинэчилна, авлига хулгайн луйварт холбогдоогүй залуу гишүүдийг жагсаалтаар оруулсан нь гол шинэчлэл тул улам дэмжих хэрэгтэй.
126 болгоод ямар үр дүн гараагүй. 76 болгосон дээр дээ
Их Хурлын гишүүдээ 38 болгоё доо.