Ж.Батжаргал: Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг бүлэг дэмжлээ

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа.
Нэгт. Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг М.Бадамсүрэн нарын 21 гишүүн боловсруулсан. Хуулийн төсөл, үзэл баримтлалын талаар хууль санаачлагчид болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэдээлэл, танилцуулга хийлээ. Бүлэгээс тус хуулийн төслийг байнгын хороо дээр хэлэцэхийг үзэл баримтлалын хүрээнд дэмжлээ.
Хоёрт. О.Амгаланбаатар нарын өргөн мэдүүлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Мөн 17 дагалдах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлсэн. Үүнд бүлгийн ажлын албаны хууль зүйн хэлтсээс хууль эрх зүйн талаас нь судалгаа дүгнэлт хийж өнөөдрийн хуралдаанд танилцуулсан. Энэ хуулийн төслийн гол өөрчлөлт бол, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн агентлаг, салбаруудын удирдлагуудыг орон нутгийн удирдлага томилж байхаар эрх зүйн зохицуулалт хийхээр тусгасан байна.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.