СЕХ-ны гишүүнд ҮБАЗ-өөс Д.Ариунболд, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарын дөрвөн хүн нэрээ дэвшүүлжээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол хийхээр болсон. Ирэх 6-р сарын 8-ны өдөр Төрийн ордонд уг сонсгол болох тов бий.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд одоогийн байдлаар дөрвөн нэр дэвшигч нэрээ илгээсэн бөгөөд 2021 оны 6-р сараас өнөөдрийг хүртэл Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Ариунболд нэрээ дэвшүүлсэн байна 1996-2002 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, эрүүгийн алхах төлөөлөгчөөс ажлын гараагаа эхлүүлсэн нэгэн.
Мөн ЦЕГ-ын дарга Ж.Болд нэрээ дэвшүүлсэн бөгөөд түүнийг Ерөнхий сайд асан Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байгаад 2025 оны 10-р сард одоогийн албан тушаалд очсон. Энэ үедээ "улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй" гэдэг шалгуурыг давахгүй гэдэг шүүмжлэлд өртсөн.
Дээрх хоёр гишүүнээс гадна Гадаадын иргэн, харьяатын газрын Захиргаа, удирдлагын газрын дарга асан одоо УБЕГ-ын даргаар ажиллаж буй Д.Давааням, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар нэрээ дэвшүүлсэн байна.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо болно гахай минь чамайг нус цагдааг сүйрүүлж дууслаа 27 оноос хойш Хүүк тэй чинь хамт оймстой чинь явуулна даа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Энэ сонгуулийн ерөнхий хороог татан буулга