Ц.Бямбажав “Токио-2020” олимпод оролцох болзол хангалаа

Япон улсад болсон хөнгөн атлетикийн “Беппу-Оита” тэмцээнд Монголын үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнравдангийн Бямбажав V байрт шалгарчээ. Хоёр цаг, есөн минут, гурван секунд гүйснээр хувийн амжилт (2.12:56)-аа ахиулахын сацуу “Токио-2020” олимпын наадамд оролцох болзол хангалаа.
Ингэснээр Азийн АШТ-ий хүрэл медальт тэрбээр Токиогийн олимпод хурд сорих болзол хангасан Монголын хоёр дахь марафонч болов. Түүнээс өмнө ОУХМ Б.Мөнхзаяа хангаад байсан юм.

Гавьяат тамирчин Б.Сэр-Одын хань, дасгалжуулагч О.Оюунтуяагийн удирдлагад бэлтгэл хийн, тэмцээнд оролцож байгаа Ц.Бямбажав “Рио-2016” олимпод уралдсан туршлагатай. Тэрбээр Риогийн олимпод өрсөлдөхдөө 2:36:14 секунд гүйсэн амжилтаар 130 дугаар байрт шалгарсан юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюунтуяа баяр хүргэе! Мундаг дасгалжуулагч болжээ.