СПОРТ
“Хакүхо цом”-ын түрүүг хоёр монгол сүмоч булаалдав

Их аварга, Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит сүмо бөхийн “Hakuho cup-2020” тэмцээн Японд болов. 10 дахь удаагийн тус тэмцээнд 14 орны 1133 тамирчин долоон насны ангилалд өрсөлдлөө. Эл тэмцээнээс Монголын бөхчүүд алт, мөнгө, гурван хүрэл медаль хүртэв.

“Хакүхо цом”-ын ахлах нас буюу 13-15 насны ангилалд 352 бөх барилдсанаас монгол сүмоч болох А.Сосорхүү, Б.Баярболд нар түрүү булаалдав. Эл барилдаанд Тоттори Жохокү сургуулийн сурагч А.Сосорхүү түрүүлж, Б.Баярболд үзүүрлэсэн юм.
Мөн 10 насны ангилалд (160 бөх барилдсан) Г.Доржцэрэн, 11 насны ангилалд (182 сүмоч зодоглосон) А.Адитяа болон багийн барилдаанд монгол бөхчүүд хүрэл медаль хүртлээ. Багийн барилдаанд 168 баг оролцжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bulaaldav gedeg cnini zodoldoh gej sonsogdoj baina shuu Tegeed hen ni diilj 1-r bair turuug avav daa