НИЙГЭМСПОРТ

Үндэсний олимпын хорооны төлөвлөгөөт арга хэмжээнүүд хойшлогджээ

Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.

Монголын үндэсний олимпын хорооноос дээрх хугацаануудад зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт – семинар” зэрэг арга хэмжээнүүд цуцлагдаж, хугацааг хойшлуулсан болохыг мэдэгдэж байна.

Мөн тус хугацаанд Олимпын музей ажиллахгүй болно.   

Спорт-Олимпын их гэр бүлийн гишүүддээ, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сахихыг уриалж байна.

Эх сурвалж: Монголын үндэсний олимпын хороо

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button