Гадаад мэдээДЭЛХИЙ

Алт сүүлийн 13 жилд байгаагүйгээр улирлын уналт үзүүлэх төлөвтэй байна

Алтны ханш 2025 оны арваннэгдүгээр сараас хойш үзэгдээгүй бага дүнд хүрсэн байснаасаа мягмар гарагт /2026.06.30/ өсжээ. Тодруулбал мягмар гарагт унц алтны үнэ 4008 ам.доллар орчмоор арилжсан аж. Гэхдээ өнөө өглөө 0.7 орчим хувиар буурч унц алт 3978 орчим ам.доллароор арилжиж байна.

Алтны ханш 2024 оноос хойш анх удаа улирлын уналт үзүүлэх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Мөн сүүлийн 13 жилд байгаагүйгээр улирлын уналт үзүүлэх төлөвтэй байгаа юм. Инфляц өндөр үед хөрөнгө оруулагчид алтыг хамгаалалт болгон худалдан авдаг. Гэвч Ираны дайны улмаас үүсээд буй нөхцөл байдлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. “Marex” фирмийн шинжээч Эдвард Мейр хэлэхдээ “Зах зээлүүд Ираны дайны санамж бичгийн тогтвортой байдалд санаа зовж байгаа учир хонгилын үзүүрт гэрэл тийм ч тод харагдахгүй байгаа юм. Энэ нь алтны ханшинд дарамт учруулж байна” гэжээ.

Бусад үнэт металлууд дундаас мөнгөний ханш мөн 2020 оны эхний улирлаас хойш үзэгдээгүй том улирлын уналтад орох хандлагатай байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button