Ардын жүжигчин цолоор гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2235, Их Монгол Ул байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж дараах хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа.
Хөдөлмөрийн баатар цолоор Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Магван, "Шунхлай холдинг" компанийн ерөнхийлөгч, "АПУ" ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан нарыг шагнав.

Ардын жүжигчин цолоор гавьяат жүжигчин Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг шагналаа.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, төрийн шагналт Т.Ган-Эрдэнэ, гавьяат багш цолоор СИТИ ИХ сургуулийн захирал, доктор, профессор Ц.Байгалмаа нарыг шагнасан юм.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор "Эрдэнэт хивс" ХХК-ийн механик инженер Ч.Пүрэвсүрэн, "MCS" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү нарыг шагнав. Хүний гавьяат эмч цолоор АШУҮИС-ийн зөвлөх эмч Х.Оюунцэцэг, Гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, төрийн соёрхолт Ц.Лочин нарыг шагналаа. Гавьяат эдийн засагч цолоор "Дефакто" институтын захирал Д.Жаргалсайхан, "Алтан жолоо групп" ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Ч.Гүнсэн нарыг шагнасан юм.

Гавьяат дасгалжуулагч цолоор улсын заан, "Ховд" дэвжээний дасгалжуулагч Ц.Мягмарсүрэн, Гавьяат барилгачин цолоор "Хурд групп" ХХК-ийн барилгын талбайн инженер Б.Батболд, байгаль орчны гавьяат ажилтан цолоор "Мон газар консалтинг" ХХК-ийн захирал Ю.Дэлгэрмаа, гавьяат малчин цолоор Ховд аймгийн Дөргөн сумын мянгат малчин Н.Пүрэвжав, урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн ахмад багш, доктор, профессор Д.Энхдаваа, гавьяат тээвэрчин цолоор Хархорум хотын захирагч Л.Халтар, үйлчилгээний гавьяат ажилтан цолоор УСУГ-ын дарга Ц.Төрхүү нарыг шагнав.

Гавьяат тамирчин цолоор улсын аварга С.Мөнхбат, шатрын үндэсний шигшээ багийн тамирчин, их мастер С.Билгүүн нарыг шагналаа.

Гавяат жүжигчин цолоор чөлөөт уран бүтээлч Х.Оюунбилэг, "Цэбо фильм" кино продакшныг үүсгэн байгуулагч, жүжигчин Ц.Цэрэнболд нарыг шагнасан юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ариунаа болоогүй байсан байх оо, Сарантуяа бол саваагүй нохой саранд хуцна гэдэгтэй адил байлаа. Будаа сурталчилж байгаад л ардын жүжигчин болдог юм байна. Аялагч Ганхүү удахгүй ардын жүжигчин болох байх аа. Будаа сурталчлаад л байна лээ.
Цэрэндорж гээд жүжигчин л шагнал нь зохицсон санагдлаа. Тэр бөх, тэр Халтар, тэр дэ факто гээд за бусдыг нь мэдэхгүйээ.
Бурхангүй газар бумбанууд галзуурах юмдаа өгч байгаа нь хүүк
Миний эцэг Лувсан - Очирын Чука дарга хөдөлмөрийн Баатар болох ёстой
Анхчимэг-Отгонжаргал нарын хоршил Дангина дуугаар одонг нь мялаая аа
Улс орон нь ийм өрөнд орчихсон хэзээ мөдгүй хүний боол болохдоо тулаад бхад энэ маанагууд юу бодож явдаг бол өөрсдий нь хуураад нэг төмөр шүү юмаар шагнуулаад юунд баясдаг бнаа. Эх орныхоо төлөө амиа өгсөн бол ёстой баатар цол өгмөөр
Ха ха мөнгөтэй л бол
Монгол улсынхаа их хурлын тамгыг хийсэн хүндээ өргөмжлөл ч хялайлгаагүй байж хөгийн хувиа хичээсэн алиа салбадай нарт бүүр ардын цол өгөхийн
2 BALAI AVGAI KKK HUURHII DEE
Социализмын бүтээгдэхүүнүүд дуусдаггүй ээ.
САРАА ,ШАГНАЛАА ӨӨРИЙГӨӨ МУНДАГТАА АВЛАА.ГЭЖ АНДУУРААД БНА.ДАНДАА БУРУУ ЯРЬДАГ.ТЭНЭГ