НИЙГЭМНийгэм мэдээ

"ТЭСО" группийн ТУЗ-ийн дарга О.Дамжин Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "ТЭСО" группийн ТУЗ-ийн дарга О.Дамжин Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүнсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалтын салбарт инновац, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэн, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг өндөрөөр үнэлж энэхүү эрхэм шагналыг гардуулав.

"ТЭСО" группийн ТУЗ-ийн дарга О.Дамжин: “Энэхүү эрхэм хүндэт шагнал нь 30 жилийн түүхтэй "ТЭСО" группийн хөгжилд гар бие оролцон, сэтгэл зүрхээ зориулж буй нийт хамт олны маань хөдөлмөр, тууштай зүтгэлийн үр дүн билээ. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашдаа ч бид хамтдаа илүү их үнэ цэнийг бүтээсээр байх болно” хэмээн онцоллоо.

Хамтдаа бүтээсэн 30 жил

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
инээдтэй
инээдтэй

О. ЦОГТГЭРЭЛ ах нараа хүрэлсүхээр шагнуулжээ. Нэг нь гавъяат болсон. ОДОО нэг ах хөдөлмөрийн баатар болжээ. ЦОГТГЭРЭЛ МАН ын гишүүн болсон юм байна.

Иргэн
Иргэн

Даанч АН- засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцно гэж байгаад чимээгүй болчихсон юм ийм учиртай байж!!! Ккк АН- дарга О, Цогтгэрэлдээ Хөдөлмөрийн баатар ахтай болсонд нь баяр хүргэе!! Гэхдээ үргэлж амин хувийн ашиг хонжоогоо АН арилжиж баяжина гэвэл гутамшигтай шүү залуу минь!!

Иргэн
Иргэн

АН - дарга О, Цогтгэрэл чинь одоо ах дүү амраг садан, ТЕСО компаныхаа ажилчидад төрийн бүхийл шагналыг өгч дууслаа шүү дээ одоо ханаагүй дөрвөд үү!!

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Ганаа
Ганаа

Ээ НОВШ гэж яасан гэж тэр вэ юу бүтээж гийгүүлэв

Зочин
Зочин

Энэ одоо юу бэ хөдөлмөрийн баатар гэдэг цолны нэр хүнд шалаар нэг унажээ мөнгөтэй хөрөнгөтэй бол юу г ч авч болдог цан иржээ хөдөлмөрийн баатар чинь Хархорин захын гадна байдаг эрдэнэсийн аралд дээр зарагддаг тэмдэг одон медаль ???? шиг л нэр хүнд нь навс унажээ эмгэнэлтэй төр эргүү мулгуй ерөнхийлөгч ингэж л улс орныг сүйрүүлж байгаам даа ккккк

Back to top button