НИЙГЭМНийгэм мэдээ

Дээлтэй Монгол | Үндэсний хувцсаараа гоёж, өв соёлоо сурталчлах өдөр

Монголчуудад дээлээ бэлдэж тавьчихаад хонох гэж үг бий. Энэ бол бидний сэтгэлээ, ахуй соёлын онцлог. Чухал өдөрт зориулан өмсөх хувцас зүүсгэлээ базаан, нойр хулжин догдлох гэсэн санааг давхар илэрхийлнэ. Дийлэнх хүмүүсийн хувьд өнгөрсөн хоногт тохиосон болов уу. Учир нь, өнөөдөр “Дээлтэй Монгол-2026" наадам Их Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлнэ.

Энэ жил Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардын хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд жил 20 дах удаагаа зохион байгуулагдаж буй.

Дээлтэй Монгол бол талбайд болоод өнгөрдөг баярын жагсаал төдий биш. Үндэсний өв соёлын хэлхээ, Монгол туургатнуудын хүсэн хүлээдэг, зорин ирдэг өргөн цар хүрээтэй наадам билээ.


2006 он. Анхны “Дээлтэй Монгол наадам”

 Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Монгол костюмс” ХХК-тай хамтран анхны  “Дээлтэй Монгол наадам”-ыг  Улаанбаатар хотноо зохион байгуулсан түүхтэй.

Анхны дээлтэй Монгол наадам, баярын жагсаалд 1000 гаруй хүн оролцож байжээ. Ийн үндэсний хувцсаа өмсөх соёлыг сэргээх, түгээн дэлгэрүүлэх үндэсний хөдөлгөөн эхэлжээ. Үүний цаана монголчуудын хувцаслах соёл, оёдол, эсгүүр, уран хатгамалын уран нарийн хийцлэлүүд, өнгөний бэлгэдэл.эе эвийн илэрхийлэл гэх мэт туурга тусгаар улсын нэн чухал дангааршлууд батжиж буй.

2011. “Дээлтэй Монгол наадам” -ын таван жилийн ой

“Дээлтэй Монгол -2011” наадам долоодугаар сарын 13-нд Төв талбайд болов. Анхны жилээс хойш хэсэг хугацаанд завсарласны дараа хоёр дахь удаагаа ийн зохион байгуулжээ. Энэ удаагийн онцлог нь наадмын үеэр хамгийн сайхан Монгол дээлтэй хос, хамгийн сайхан Монгол дээлтэй бяцхан оролцогч зэрэг шилдэг оролцогчдыг тодруулсан байна.

2019 он. Үндэсний хувцасны өдөртэй болов

Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталлаа.

Энэ жил ОХУ-ын Буриад улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-оос монгол туургатнууд ирж "Дээлтэй Монгол" наадамд оролцож байгаагаараа онцлог байв.

Наадмын баярын жагсаалд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргийн иргэд, “Монголын Сурын холбоо”, “Гэрлэх ёслолын ордон” зэрэг албан байгууллагууд оролцон, үндэсний хувцас дээлний олон янзын загвар, донж маягийг харуулсан хаад хатдын дээл гоёл, бөө зайрангийн хувцас, хуяг болон морьтон монголчуудын хувцаслалтыг харуулав.

“Дээлтэй Монгол наадам” 20 дахь жилдээ

Үндэсний хувцас бол тухайн үндэстний бүтээсэн түүх, байгуулсан гавьяа, туулсан зовлон бүгдийг агуулж, цаг хугацааг элээсээр өнөө цагт ирсэн соёлын биет өв юм. Манай улсад 20-иод ястны 400 гаруй хувцас байдаг гэх судалгаа бий.

20 жилийн түүхтэй “Дээлтэй Монгол наадам” өнөөдөр 11:30 цагаас Д.Сүхбаатарын талбайд эхлэхээр товлогдоод буй. Наадмын эхэнд Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаалд Монгол туургатны төлөөлөл болон аймаг, нийслэл, дүүргийн иргэд, аж ахуй нэгж байгууллагын албан хаагчид хамгийн сайхан дээл хувцсаараа гоён жагсана.

Наадмын үеэр:

  • Шилдэг дүүрэг
  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
  • Шилдэг дээл урлаач
  • Хамгийн сайхан дээлтэй гэр бүл
  • Хамгийн сайхан дээлтэй оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч /эрэгтэй, эмэгтэй/
  • Хамгийн сайхан дээлтэй хүүхэд /эрэгтэй, эмэгтэй/ номинаци шалгаруулах юм.

Мөн Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа болж, үдэш нь хүүхэд залуучууддаа зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дээлээ өмсөөд өв соёлоо хамтдаа түгээн дэлгэрүүлэх сайхан өдөр байна

Зочин
Зочин

Үндэсний хувцсаараа гоёсон хүмүүсийг харахаар монгол хүн гэдгээрээ бахархдаг

Зочин
Зочин

Ийм арга хэмжээ жил бүр улам өргөн хүрээтэй болоосой

Зочин
Зочин

Дээл бол зүгээр нэг хувцас биш, бидний түүх соёлын нэг хэсэг

Зочин
Зочин

Хүүхдүүддээ өв уламжлалаа ингэж өвлүүлж байгаа нь хамгийн сайхан

Зочин
Зочин

Өнөөдөр бүгд дээлээ өмсөөд баярын уур амьсгалыг мэдрээрэй

Зочин
Зочин

Монгол дээл ямар ч үед дэгжин, үнэ цэнтэй харагддаг

Зочин
Зочин

Unuudur bugd hamgiin saihan deel huvtsasaa umsuj bayar tsengeltei baigaarai

Зочин
Зочин

Unuudur bugd hamgiin saihan deel huvtsasaa umsuj bayar tsengeltei baigaarai

Зочин
Зочин

Mongol deel bol hezee ch moodnoos garahgui saihan huvtsas

Зочин
Зочин

Дээлээ өмсөөд инээмсэглэж явахад хүртэл баярын уур амьсгал өөр болдог шүү

Зочин
Зочин

Ийм сайхан уламжлалаа үеийн үед өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал

Зочин
Зочин

Undesnii huvtsas bol bidnii hamgiin saihan baharhal gej boddog

Зочин
Зочин

Ger buleree deeltei garaad dursamjaa uldeeh hamgiin goyo odor

Зочин
Зочин

Uv soyoloo hairlaj yavdag humuus olon baih tusam Mongol ulam huchtei baina

Холбоотой мэдээ

Back to top button