СПОРТ

Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл дэлхийд гуравдугаар байр эзэллээ

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос зарласан cпортын гэрэл зургийн “Алтан агшин” дэлхийн уралдаанд 125 орны гэрэл зурагчид бүтээлээ 1794 бүтээл өрсөлдсөнөөс Чулуунбаатарын Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртэв.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбат 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнаж байгаа юм.

Тэрбээр өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ.

Ч.Ганбат Монголын гэрэл зурагчдын холбооны “Оны шилдэг гэрэл зураг” уралдааны гран при (2012) болон Тэргүүн байрын шагналыг (2017) хүртэж байсан юм.

“Монгол бөх геннист”,”Усны тунгалаг уулсын өндрөөс улсын цолтон төрөн гарлаа” зэрэг гэрэл зургийн цомог хэвлүүлсэн.
“Улаанбаатар-370” (2009), Тайвань улсад “Тал хээрээс тундр хүртэл” (2010), “Үл мартагдах агшин Лондон-2012” (2012), “Сочи-2014 өвлийн олимпийн наадам” (2014), “Инчёоны азийн наадмын 10 агшин” (2014), “МҮБХ-25. Монгол бөхийн торгон агшин” (2015) үзэсгэлэнгээ дэлгэжээ.

Ч.Ганбатын сурвалжилсан тэмцээн:

  • “Хонконг 2009” Зүүн Азийн наадам
  • “Токио 2010” жүдо бөхийн ДАШТ
  • “Гуанжоу-2010” Азийн зуны спортын XVI наадам
  • “Парис-2011” жүдо бөхийн ДАШТ
  • “Лондон-2012” зуны XXX олимпийн наадам
  • “Тяньжин-2013” Зүүн Азийн наадам
  • “Сочи-2014” Өвлийн XXII олимпийн наадам
  • “Инчён-2014” Азийн зуны спортын XVII наадам
  • “Рио-2016” Зуны XXXI олимпийн наадам
  • “Будапешт-2017” жүдо бөхийн ДАШТ
  • “Пёнчан 2018” Өвлийн XXIII олимпийн наадам
  • “Жакарта 2018” Азийн зуны спортын XVIII наадам
  • “Баку-2018” жүдо бөхийн ДАШТ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button