Top StoriesНИЙГЭМ

Баянхонгорын 339-р ангийн алба хаагчид зорчиж явсан машин осолдож хоёр хүн, нэг хүүхэд амиа алдав

Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339-р ангийн алба хаагч Улаанбаатар хотоос приус маркийн автомашин худалдан авч, |2026.08.09|-ний өдөр Баянхонгор руу явах хүмүүс суулган хөдөлсөн байна. Тус автомашинд жолоочоос гадна таван зорчигч буюу Зэвсэгт хүчний 339-р ангид ажилладаг гурван хүн болон жирэмсэн эмэгтэй зургаан настай хүүгийн хамт зорчиж явсан аж.

Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг хүртэл 600 км зайтай. Жолооч энэ замын талаас илүүг өөрөө жолоодон туулж, "нойр хүрээд байна" хэмээн автомашинд зорчиж явсан 35 настай эрэгтэйд жолоогоо шилжүүлжээ. Улмаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэр, Эрдэнэхөндий гэх газарт |2026.08.10|-ны өглөө 05.00 цагийн орчимд тус автомашин үерийн усны эргүүлэгт орсноор хоёр том хүн, нэг хүүхэд амь насаа алдсан байна. Тухайлбал, жолоо барьж явсан этгээд болон жирэмсэн эмэгтэй хүүгийн хамт амиа алджээ.


Тус осолтой холбоотой анхаарал татахуйц хэд хэдэн зүйл байна.

Нэг. Автомашинд зорчиж явсан хүмүүсийн тал нь яагаад усны захад бууж үлдсэн бэ. Буусан шалтгаанаа яагаад зөрүүтэй мэдээлэх болов.

Осол гарсан газар Онцгой байдлын алба хаагчид очиход автомашин үерийн ус зайлуулах хоолойд чихэгдсэн байдалтай, дэргэд нь хоёр хүн зогсож байжээ. Тус хоёр хүний нэг нь автомашины эзэмшигч буюу жинхэнэ жолооч, нөгөө нь 339-р ангид мужаан хийдэг хижээл насны эр байсан байна. Гэтэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар усны захад автомашинаас гурван хүн бууж үлдсэн гэх тайлбарыг өгч байгаа.

Одоогоор ослын газарт байсан хоёр хүнээс цагдаагийн байгууллагаас хоёр ч удаа тайлбар мэдүүлэг авахад,

Эхний удаад "Усны гүн үзэх гэж хоёулаа буусан. Битгий яв гээд байхад үгэнд ороогүй, ус руу яваад орчихсон. Машин нэг бүтэн эргээд алга болчихсон" гэжээ.

Харин хоёр дахь удаа тайлбар мэдүүлэг өгөхдөө "Машин ус руу тонгойход айсандаа үсэрч буусан" гэх тайлбарыг өгөөд байгаа юм байна. Мөн эх сурвалжуудын мэдээлж буйгаар усны захад автомашинаас гурван хүн бууж үлдсэн гэх тайлбарыг үгүйсгэж, хоёулаа байсан гэж мэдүүлсээр байгаа аж.

Хоёр. Осолд орох үед автомашин жолоодож явсан 35 настай эрэгтэй архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй

Ослоор хүүтэйгээ хамт амиа алдсан 28 настай жирэмсэн эмэгтэй замын туршид гэр бүлтэйгээ утсаар ярьж, мессеж бичин холбоотой явсан байна. Улаанбаатар хотоос гарахдаа арын суудалд сууж явсан бол "Хаан бууз"-аас хөдлөхдөө урд талын суудалд шилжин суужээ. Гэр бүлийнхэн хүмүүс "Чи яагаад урд сууж байгаа юм бэ" хэмээн асуухад "Арын суудалд сууж яваа хүмүүс пиав уух гээд намайг урагш суулгалаа" хэмээн ярьсан байна.

Жирэмсэн эмэгтэйн хувьд зургаан настай хүүгээ, мөн өөрийгөө эмнэлэгт үзүүлж, хичээлийн бэлтгэлийг нь хангаад гэр рүүгээ буцаж явсан нь энэ байжээ. Тус автомашин дахь хүмүүстэй өмнө нь уулзаж байгаагүй, сошиалаас явах машины зар харан холбогдож, нутаг буцаж явахдаа ийн осолдож амиа алдсан байна.

Гурав. Амиа алдсан жирэмсэн эмэгтэйн гар утас ослын газраас олдоогүй

Долоо хоногийн өмнө болсон тус ослыг Баянхонгор дахь цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна. Ослоор амиа алдсан хоёр том хүн, нэг хүүгийн цогцост задлан шинжилгээ хийсэн. Хариу нь 14-21 хоногийн дараа гарна хэмээн ар гэрийнхэнд нь хэл дуулгажээ. Мөн цагдаагийн байгууллагаас ослын газарт байсан хохирогчдын эд зүйлийг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Ингэхэд жирэмсэн эмэгтэйн гар утас байгаагүй гэх. Одоогоор амиа алдсан зорчигчдыг нутаглуулсан, задлан шинжилгээний хариуг хүлээж байгаа юм байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэдүүлэг хоёр өөр болж байгаа нь анхаарал татаж байна. Яг юу болсон талаар үнэн зөв тогтоох нь талийгаачдын ар гэрийнхэнд хамгийн хэрэгтэй зүйл байх

Зочин
Зочин

За бид нийтийн тээвэрээ хариуцлагажуулж түүндээ суух хэрэгтэй Альпардуудыг ч сайн шалгаж байх хэрэгтэй юм шүү

Зочин
Зочин

Ene osliig zugeer neg zam teevriin osol geed unguruuj bolohgui yum shig baina, meduulgiin zoruutei zuils bugdiig ni mash sain shalgah heregtei

төрөө
төрөө

Хогын гарууд архи пиав ууж гэр бүлийг хүйс тэмтэрсэн байна энэ бол осол биш алан хядах үйл ажиллагаа шиг байна

Зочин
Зочин

Маш харамсалтай. Одоо үхсэн хүн үг хэлэх биш гд л буруугаа амь эрсдсэн хөөрхий залууд тохно доо

Зочин
Зочин

Маш их харамсаж байна аврах боломж байсан гурван залуу сэтгэл маш их дутсан

Зочин
Зочин

Цэргийн 339 анги 100% буруутай гурвийн 3 ажилчидаа үүрэг чиглэл хаа байсан хотруу өгч байж хувийн унаагаар хол замд шөнө оройгоор гаргажил байдаг цэргийн анги ажилчиддаа хараа хяналт тавьдаг байсан бол хоёрын 2 айл
3 хүний алтан яаригдахгүй байлаа хэн хариуцлага хүлээх вэ
эрхэм дарга нараа байлаа

Зочин
Зочин

Эсвэл ээж хүү 2-ийг анхаасаа амийг нь хороосон юм болов уу нөхөр, ээжийнхээ чатыг уншчихаад хариу өгөхгүй байсан гэхээр тэгээд албаар машинаа усанд урсгасан юм бишүү

Зочин
Зочин

Харамсалтай нь хэдхэн буруу шийдвэр хэд хэдэн хүний амьдралыг авч оджээ. Ар гэрийнхэнд нь үнэхээр хүнд гарз тохиосон байна

Зочин
Зочин

Жолоочоо амраагаад явж болоогүй юм байх даа.

Яам
Яам

339 -р цэргийн анги яагаад томилолт өгөөд явуулсан албан хаагчиддаа хувийн машинаар зорчиулсан бэ

Зочин
Зочин

Энэ бүхэнд 339цэргийн 100% буруутай
миний хөөрхий дүүг үүрэг чиглэл өгч авч яавж хувийн унаагаар яавуулж байж алтан амиг нь авлаа даа тэр машинд 3 залуу нэг эмэгтэй 1 хүүхэд л байсан 2 залуу нь бууж зам зааж байгаал буруудуулцан одоо тэгээд үхсэн хүн үг хэлгүй гэж
Үйлийн үр гэж том юм байгаа даа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энд анги ямар хамаа байна. Харамсалтай осол болж, хүний амь эрсэдсэн гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Хүний хайхрамжгүй үйлдэл болохоос чи пиав ууж жолоо барьж хол замд яв гэж ямар ч байгууллага зөвлөдөггүй. Цэвэр хувь хүний хайхрамжгүй байдал. Энд хүн нь хариуцлага үүрнэ. Зугтах газар ч байхгүй. Ямар ч хүнийг хотоос машин худалдаж ав гэж албан байгууллага шахдаггүй ямар төлбөрийг байгууллага даах биш. Тэр тусмаа энэ байгууллага. Жоохон эрүүл ухаанаар хандаж сурмаар юм аливаад

Last edited 23 Өдөр Өмнө by Зочин
Зочин
Зочин

Хаа газрын муу хар лаларууд замд дандаа хар ус гударч явна

Холбоотой мэдээ

Back to top button