Д.Алтанцэцэгийн автортай газрын тосны үйлдвэрийн өртөг 2 тэрбум ам.доллар шүргэж, цэргийн хамгаалалтад оров
Монголчууд шатахуунд дугаарлаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь галзуурахын наахнуур энэ цаг үед амтай болгон өнөөх алдарт газрын тосны үйлдвэр нь хэзээ ашиглалтад орох юм бэ гэдэг асуултыг асуусаар л байна.
2025 оны нэгдүгээр сард намрын ээлжит чуулган хаахын өмнөхөн 14 мега төслийн нэгээр нэрлэгдсэн газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийн асуудлыг Засгийн газар нэн тэргүүнд, яаравчлан оруулж ирж байсан удаатай.
Найман жилийн турш төрөөс санхүүжиж, жил бүр ТЭЗҮ-ийн зардал нь өсөөд л байдаг 2018 оны Засгийн газрын тогтоолоор ТӨХК хүртэл байгуулан Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй зээл авч ажилладаг газар. Энэ газрыг, энэ төслийг тэргүүлэгч нь Д.Алтанцэцэг. Өнөөдөр аль ч төсөлд олддоггүй их хэмжээний төсөв ийш зарцуулагдаж, энэ хэрээрээ эргээд газрын тосны үнэ өсөж, хомсдол нүүрлээд буй энэ үед даруй ашиглалтад оруулна гэсэн хүлээлт улам ихэссээр.
ТЭЗҮ-ийн тодотголыг харьяа яам нь 2023 онд дахин хэлэлцэж, төслийн өртгийг тэрбум 698 сая ам.доллар буюу анхны яриад байсан дүнгээс нь 462 сая ам.доллараар нэмэхээр болсон байдаг. 2025 онд Сангийн сайд асан Б.Жавхлан нэмэлтээр 700 сая ам.долларыг 1.75 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай авахаар болсныг тайлбарлаж суусан. Өнөөдөр энэ төслийн зардал 1.6 тэрбум ам.доллар.
Компанийнхаа урсгал зардлыг ч дийлэхгүй Хөгжлийн банкнаас 11.89 хувийн хүүтэй 166 тэрбумын зээл авч дөрвөн жил жонхуурсан үйл явдал бий. Эхэнд Энэтхэгийн банкнаас авсан 1.2 тэрбум ам.долларын зээлийн хүү 2025 оноос бодогдоод 7.9 сая ам.доллар буюу 28 тэрбум төгрөгийн төлбөр үүсчихсэн байсан. Одоо ч хүүгийн төлбөр бодогдсоор байгаа.
Тайлбар нь, цар тахлын үед тээвэр ложистик, бараа материалын үнэ өссөн учраас гэдэг.
Гэсэн атлаа төслийн бүтээн байгуулалтын процесс урагшилж байгаа л гэхээс өөр мэдээлэл үгүй. 2025 онд энэ төслөөс болж Сангийн сайд асан Б.Жавхлан дахин зээлийн хэмжээг нэмэх болж, улмаар төсвийн зарлагын хязгаарлалтад нэг удаагийн дүрэм хийхээс аргагүй нөхцөл үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн үед Ерөнхийлөгчийн хориг тавин байж батласан төсөвт гадаад зээл тусламжийн хэмжээг 1.5 их наяд төгрөг гээд тусгачихсан байхад түүнээс нь давчихсан учраас нэг удаагийн дүрэм гэдэг үгээр аргалж, нэмэгдүүлсэн юм.
Энэ удаад ч гэсэн Д.Алтанцэцэг газрын тосны үйлдвэр рүү Ерөнхий сайд Н.Учралыг очих үеэр баахан зовлон тоочсон тул барилгын материалын хангамж, хотхон, дэд бүтцийн санхүүжилт, төслийн компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинэчлэх, дамжуулах хоолойн санхүүжилттэй холбоотой нүүрсний тээврийг тасалдуулахгүй байх үүргийг холбогдох сайд, дарга нарт өгүүлсэн.
Тэр ч бүү хэл Аж үйлдвэрийн парк болгож, газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргээр хамгаалуулахаар болсон юм. Энэ төсөл дээр Монгол Улсын үе үеийн Засгийн газар хөрөнгө хаяж, дотоодоосоо шатахууныхаа хэрэглээг хангана гэдэг итгэл найдвар дүүрэн яваа.
Одоо монголчуудын хүлээлт ч бүр өндрийг авчихлаа. Гэтэл зардал, ямба нь жил бүр улам нэмэгдээд л байдаг.
Хаврын чуулганаар Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан шатахуун импортлогч ААН-үүдэд шатахууны нөөцийн сав бариулах хүрээнд зээл олгох асуудлыг Г.Дамдинням ширэн нүүрлэж байж батлуулсан.
Чуулганаар уг асуудлыг оруулах үеэр Г.Дамдинням сайд нэг ноцтой зүйл хэлсэн нь "Газрын тосны үйлдвэр уг нь нөөцийн савтай ч стандартын бус юм билээ" гэх үг. Арай гэж олон жил 2 тэрбум ам.доллар хүрэх шахуу зардал төсөв гаргаж, өчнөөн юм болж хүлээсэн улсдаа ганц, газрын тосны үйлдвэр нь боловсруулсан нефтийн бүтээгдэхүүнээ хадгалах савгүй юм биш биз дээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Авгай Хүүктэй ямар хамааралтай вэ. өөр хүн бсан бол өдиййд шоронд орцоон
Энэ авгай чинь Хүүкийн НУ А нь шүү дээ, бүүр дээр МАН- ы байр шатах үед гадаа нь байсан маш үнэтэй жийп машин шатаж эзэн нь олдоогүй чимээгүй өнгөрсөн, тэр машин энэ авгайн машин бсан гэж хамт ажиллаж бсан нь хүмүүс ярьж байхыг нь сонссон. Наад авгай чинь нөхөргүй, 1 хүүтэйгээ л амьдардаг бсан, газрын тосны газар ажилладаг байж бгаад Хүүктэй холбогдоод л кранаар татуулаад тэнгэрийн амьтан болоод явсан даа.
Хамтран идэгч авгай !.
Энэ Хүүкийн тавьсан хүүхэн үйлдвэрийг ашиглалтад оруулах сонирхолгүй байгаа гэдгийг олон хүн мэднэ дээ
өмхий бузарууд тамдаа очоосой!!!
8 jil ungurch, heden zasgiin gazar soligdood, heden zeel nemegdchihlee. Harin bid odoo hurtel benzin duugaarlaj avch baina
8 жилийн турш төрөөс мөнгө авч, зээл нэмж, өртөг нь өссөөр байхад үр дүн нь яагаад харагдахгүй байна вэ гэдэг асуултад хариулах цаг болсон
Энэ авгайг одоо болиоч ээ нэг жип унасан том том төсөл яриад хэдэн ч жил хэдэн ч газрын тосны үйлдвэртэй болох хугацааг алдав даа энэ авгайгаас ангижрах цаг нь болсон
Энэ толгой нь ажилгүй авгайг энэ төслөөс зайлуулаач. Гай юмаа. Арай ч дээ. Идэх уухаас өөр юм мэдэхгүй энэ авгай зайгаа тавьж өг.
Төсөв мөнгө нэмэх бүрдээ тайлбар нь бэлэн байдаг, харин хэзээ бодит бүтээгдэхүүн гарах вэ гэхээр тодорхой хариулт алга
Nootsiin sav ni hurtel standardiin bus baisan gedeg unen bol bur ch noцtoi asuudal baina. 2 terbum dollarin tusul iim baij boloh uu
Ene uildver yagaad jil bur iluu ih mungu shaarddag yum be. Anhnii tootsoo ni yagaad ingej zordog bolson talaar ni il tod tailbar heregtei
Indi banknii zeel, Hugjliin banknii zeel, nemeed nemeed l yavj baina. Ene buhnii etsest irged heden tugruguur tuluh ve gedeg ni hamgiin chuhal
8 jil ungurch baihad ene tusul odoo hurtel zeel, huu, nemeh sanhuujilt yarij baigaag oilgohod hetsuu yum. Bodit ur dun ni hezee garah ve
Газрын тосны үйлдвэр Монголын хувьд стратегийн ач холбогдолтой нь үнэн. Гэхдээ стратегийн төсөл гэдэг нэрээр хяналтгүй зардал гаргах эрх хэнд ч байх ёсгүй
Газрын тосны үйлдвэр Монголын хувьд стратегийн ач холбогдолтой нь үнэн. Гэхдээ стратегийн төсөл гэдэг нэрээр хяналтгүй зардал гаргах эрх хэнд ч байх ёсгүй
Хүрэлсүх Баттулга хоёр энэ үйлдвэрээр мөнгө угааж Энэтхэгүүдэд өгсөн. Маш өндөр зардлаар 8 дах жилийн нүүрээ үзэж байна. Жил удах тутам э.з ийн хохирол нь улам өсчихлөө
Enech nohoin zamaar orson bhaa
Хогийн авилгалд идэгдсэн Энэтхэгтэй хамтраад байхдаа яахав дээ хариуцлагатай ул орнууд болох Япон Хятад гэх мэт улсуудаар бариулсан бол аль эрт ашиглалтанд орчихсон байх байсан. Энэтхэг бол Хятадаас илүү хөгжих боломжтой зах зээлтэй улс даанч улс төрчид нь дэндүү авилгалд идэгдсэн учраас Хятадыг гүйцдэггүй юм шүү дээ. Энэтхэгийн иргэд англи хэлтэй технолог нэвтрэхэд маш хурдан бас хүн ам зах зээл ихтэй газар зүйн таатай нөхцөлд байдаг ч дэндүү замбараагүй хариуцлага сул улс төрчид нь авилгалч улс учраас хөгжил муу улс. Энэ одоо дэндүү үнэтэй Нефьтийн үйлдвэр боллоо доо хурдхан барих асуудлыг маш сайн хянаж гадаадын хөндлөнгийн аудит оруулж шалгуулмаар юм
Хүрэлсүхээр түрүү барьж Энэ дураараа авирлагч, хоосон чалчигч энэ авгай бол энэ том төсөл байтугай жижиг аж ахуйн ажлыг ч удирдаж авч явах ажлын арга барил, ур чадвар, мёнёжмёнт, төлөвлөлт, ухаан, туршлага мэдлэг, чавдаргүй нөхөр шүү дээ. Ёвропоор тэнэж яваад ирэхэд нь Хүрэлсүх байсан захирлыг нь хүчээр зайлуулж энэ авгайг захирлаар тавьсанаас хойш төслийн ажил аманцар авгайн хоосон худал сайхан ярианд хууртаж мөнгө нэхэж өртөг өссөнөөс өөр ахицгүй10 жил гацсан.Үйлдвэр
ээ ашиглалтанд оруулья гэвэл энэ авгайг хурдан зайлуулж өмнөх жилүүдэд хийсэн буруу булхайг сайн шалгахаас ажлаа эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол үйлдвэр ашиглалтанд орохгүй, Хүрэлсүх буухаасаа өмнө энэ авгай гадаадын аль нэг элчин сайдын яамруу доод ажилтнаар явуулаад хоёул зугтаж улсыг 2.4 тэр бум долларын /энэтхэгээс авсан 1.7 тэрбум, хятадаас дамжуулах хоолой тавихаар авсан 480 сая доллар , дотоопын банк санхүү, аж ахуйн байгууллагаас авсан зээл хүүгийн нийт нийлбэр дүн/ өрөнд оруулаад дашийн шог болно шүү. Харж л байгаарай
Энэ далчигар авгайг хичнээн жил татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулах гэсэн юм бэ .ИДСЭН УУСАНЫГ НЬ ШАЛГААД ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧ. МОНГОЛ УЛС ЭНҮҮГЭЭР ДУТАХГҮЙ. ИЛҮҮ ЧАДАЛТАЙ ТУРШЛАГАТАЙ МЭДЛЭГ БОЛОВСРООТОЙ ИНЖЕНЕР, ЭДИЙН ЗАСАГЧ НАР ЗӨНДӨӨ БАЙНА...
10-аад жил захирлаар нь ажиллаж байгаа Алтанцэцэгээс ямар ч үр бүтээл гарахгүй нь ойлгомжтой байхад, өөрчлөлт хийгээч. Шалгалт оруулаад шинэ залуу хүнээр солих болчихсонл байна даа.
Энэтхэгээс авсан 1.7 тэрбум доллар Хүүкийн гараар орсон гэдэг үнэн юм биш үү?!
Энэ үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь бүр тодорхойгүй мөртлөө зардал нь л 2 тэрбум доллар руу дөхөөд байдаг нь үнэхээр хачин тогтолцоо шүү
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын цэргээр хамгаалах хэмжээнд хүрсэн атлаа үйлдвэр өөрөө хэзээ бүрэн ажиллах нь тодорхойгүй байгаа нь эмгэнэлтэй санагдаж байна
Дотоодын цэргээр далимдуулж төсвөө л нэмж байгаа биз. Дотоодын цэргийн цалин хөлс хувцас форм ажил амралт цол нэмэгдэл гээд нүсэр зардалтай ш дээ. Дээр нь унаа машин түлш шатахуун засвар үйлчилгээ удирдлага бичиг цаасны зардал гээд
Монголчууд шатахуунд дугаарлаж байхад 2 тэрбум долларын төсөл маань одоо хүртэл бүрэн ашиглалтад ороогүй байгаа нь үнэхээр харамсалтай
ТЭЗҮ-ийн өртөг байнга нэмэгдээд байдаг бол анхны тооцоог хэн хийсэн, зөрүү гарсан шалтгааныг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхой байх ёстой
Төрийн том төслүүдэд мөнгө нэмэх амархан, харин зарцуулсан мөнгөнийхөө үр дүнг тайлагнах болохоор дандаа тайлбар ихтэй байдаг
Shatahuunii homsdol uusaj, ard irged dugaarlaj baihad uildveriin zardal l nemegdeed baival ene tusliig dahin dahin shalgah heregtei
Uildveree dotoodiin tseregeer hamgaaluulahaar bolson ni sonin ch ene uildverees hezee buteegdehuun garah ve gedeg ni l hamgiin chuhal asuult baina
Овоо их хулгай хийж байгаадаа. Удахгүй АТГ энэ авгайг барьж хорилоо гэхэд гайхах юм алга
Бүгдээрээ хуцацгаах юм
Хэнч хэрэггүй нохойн ялгадасууд
Ажил мэдэхгүй тэр авгайгаас үйлдвэрийг салгаж аваад олигтойхон инженерийн баг ажиллуулах арга хэмжээ аваачээ 1.2 тербум доллар өсөөд 2.0 болно гэдэг дэндүү цамаан хайран цаг хугацаа хайран төсөв урагшгүй Засаг гэж энэ дээ
Энэ Алтанцэцэг авгай арай Женкогийн хүн биш биз дээ ! Хүүк тэрний нь ялгаж салгаж чадна гэж бодож бна, гэхдээ л манай эрчим хүч, шатахууны салбарт бод лого тодорхойлох түвшинд голцуу л Орос ын тавиулууд томилогдоод байдаг шүү !!!
Женко Зам, тээврийн сайд байж ТЗ-ыг за налтайгаар саатуулсан,10%аваасүрэн Эр чим хүчний сайд байж Багануурын,Таван толгойн ДЦС-уудыг саатуулсан шүү дээ.
Тэхээр манайд Оросын гар хөл,тавиулуу д мөн хүчтэй нөлөөтэй бгаа хэрэг шүү !!!
Энэ манай Намын томчуудын мөнгө идэх арга 2035 оноос нааш орохгүй ашиглалтанд ороод жил ажиллахгүй зогсоно түүхий эдийн нөөцөөс болж.
Энэ ямар бат хамгаалалттай хүн бэ. Өөрөө баяжахд л байдаг, үйлдвэр нь таг
Энэ үйлдвэр 28 онд ашиглалтад орох нь юу бол доо Хүүк,Алтанцэцэг авгай нарыг шударга үнэнээр хянаж шалгах цаг нь ирэх л байх хэзээ нэгэн цагт эд нарыг Намбарын Энхбаяр шиг хөлийг гозгонуулж авч явж таарна
Энэ хүн Хүрэлсүхэд хамаг мөнгөө алдаад дуусаж байгаа байхаа!!
Дундаас нь чавчаад зардал нь өсөөд ажил нь явахгүй байгаа хүнийг байлгаад байх юм ... 2024 гэсэн 2026 болсон одоо бүүр 2028 онд ашиглалтанд орох боллоо энэ улстөржилт сонгуулийн шоу юу
Би тэнд ажиллаж бсан маш замбараагүй энэтэгчүүд дуртай дуртай хуучин юмаа шахаж мөнгө авдаг бараа матэриал орж гарч бгаа хяналт нэг ч бхгүй харин оройтож хамгаалалт гаргажбн
АН -аас тавьсан, талийгаач Наранцацралтын авгай гэсэн биз дээ.
Арай арай
Энэ олон жил өнгөрөөд бхад одоо нефт хадгалах сав нь Стандарт бус бнаа гэж юу яриад бгаа юм бэ? энэ Алтанцэцэг гэж авгайтай хариуцлага тооцоочээ,,,энгийн жирийн иргэн бсан бол өдийд Шоронд хийсэн биз,,,Төр 2нүү гаргахгүй шүү
Ажил нь урагшилдаг гүй Алтай авгайг солиоч
Энэ авгай болон үр удам нь үхэлийн муугаар үхэж далдар
Ene luiwarjin hujaa awgai ymar tom artai ym be..henii buleglel praakz we
Дамдинням сайд хэлсэн бол тэр тодорхой гэдгийг одоогийн энэ бензиний үнэ нотлох баримт болно. Өөр хэлбэл анх 5000 гэсэн үнийн дүнг хэлсэн тэр нь одоо бодит үнийн жишиг болсон байх юм. Тэгэхээр савны асуудал тийм л гэсэн үг. УИХ дээр гишүүн хүний үг хариуцлага хүлээдэггүй бол бусад үед хариуцлагатай байхыг хуульчилсан учир
Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Одоогийн нөхцөл байдлаас харахад төр өөрийн мэдлийн тодорхой хэмжээний зохистой байршлуудад нефтийн савтай болж монополийг зохицуулах юм биш үү
Дунд нь Ковид болоод зогссон байх шүү. Наад хүүхэн чинь зүтгээд л байгаа. Монголчууд минь юм хийж байгаа хүмүүсээ мэрэхээ больвол яасан юм бэ. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж үг байдаг. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй ч гэж үг бий. Маш сайхан эвтэй байцгаагаад эх орноо хөгжүүлцгээе. Хүн бүр чадах юмаа дор дороо хийцгээгээд өөрсдийгөө аваад явчихвал л зүгээрсэн. Дандаа бэлэн юм харж алгаа тосдогоо болих хэрэгтэй байнаа.
Энэ авгайгийн хөрөнгө орлогыг нээлттэй болго.шаардаж байна
Энэ Алтанцэцэг гэгч Еөкийн хамсаатан авгай хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй өндөр үнийн дүнтэй хаалтын гэрээ хийсэн гэж тамхины цэгээр шивнэлдээд өнгөрч бсан. Хүүктэй л холбоотой гэгдэж байна. Ер нь нефтийн үйлдвэрийн төслийн ДАРГА нар яг хэдий хэмжээний цалин авдаг бол. Сонирхолтой санагдчихлаа
Ичдэггүй, ёс зүйгүй авгай. Жинхэнэ монгол .....
Ингэж ажил бүтээн байгуулалт хийдэг улс дэлхийд байхгүй л дээ.хулгай нь дээгүүрээ үүрэлцэн ийм улс дампуурал руугаа явах нь ойлгомжтой.дээгүүрээ ийм хариуцлагагүй байгаа нь доогуураа эмх замбараагүй байх нь тодорхой энэ нам нэртэй бүлэг хугайчуудыг үндсээр нь буулгахгүй бол Монгол улс хэцүү болсон...