Индэ Наварретт: Видео тоглоом, анимэ, бас гоё амттай хоол байхад тэгээд л болно доо
Энэ жил кино салбарт хамгийн том амжилт гаргасан уран бүтээлүүдийн нэг нь Карри Баркерийн “Obsession” билээ. Тус кинонд Никки Фрийманы дүрийг бүтээснээрээ дэлхийн хэмжээ од болсон Индэ Наваррэтт “ELLE” сэтгүүлд энэ сард ярилцлага өгснийг орчуулж хүргэе. Индэ “Obession”-ын амжилт, “Gap” брэндийн кампанит ажлын элчээр сонгогдсон явдал болон ирээдүйд ямар кино төсөл дээр ажиллах хүсэлтэй байгаа талаар ярьжээ.
ELLE: “Obsession” кино маш том хит болсон. Кино үзэгчдэд ийм хэмжээнд хүрнэ гэж та төсөөлж байсан уу, эсвэл хүлээж байснаас тань өөр байв уу?
Индэ Наварретт: Үнэхээр их гайхсан. Бидний хэн нь ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй гэж бодож байна. Тиймээс одоо ч гэсэн гайхширсан хэвээр.
Үзэгчдээс ирсэн хамгийн гэнэтийн санагдсан сэтгэгдэл, хариу үйлдэл юу байв. Тантай хүн холбогдож, гайхшируулсан уу?
“Obsession” нээлтээ хийхээс өмнө “Sinners” киноны жүжигчин Вунми Мосаку анхны үзвэрүүдийн нэгэнд ирсэн юм. Тэр үнэхээр гайхалтай, ер бусын, дүрээ яг л төрөлхийн юм шиг бүтээсэн санагдсан. Вунми дүрийг хэрхэн бүрэн дүүрэн бүтээхээ үнэхээр мэддэг хүн. Тийм хүн надад баяр хүргэсэн нь үнэхээр марташгүй. Миний хувьд хамгийн онцгой мөчүүдийн нэг байсан.
Таны жүжиглэлтийг “Carrie” киноны Сисси Спэйсектэй харьцуулж байна. Тэрбээр тус дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байсан шүү дээ. Хүмүүс харьцуулж байгааг сонсоход ямар санагдаж байна?
Огт итгэмээргүй. Сисси Спэйсек дүрээ бүтээхдээ хэр гүн шингээж орсон бол гэж бодоход хүргэсэн. Би түүнийг Кэрри гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ тэр дүрийг ямар гайхалтай бүтээснийг бодохоор биширмээр. Үнэхээр дуртай ажлаа хийж, бүхнээ дайчилснаар домог болсон хүмүүстэй нэг түвшинд хүрж чадна гэж би боддог.
Тэд ч бас анх ажлаа эхэлж байхдаа зүгээр л хийж буй зүйлдээ үнэхээр дуртай, хамгийн сайнаараа хийхийг хүсдэг хүмүүс байсан шүү дээ. Тиймээс түүнтэй харьцуулагдах нь гайхалтай сайхан зүйл. Би “За энэ чинь Кэрри шүү дээ. Би яаж харьцуулж яригдаж эхлэв” гэж бодож байгаа. Хүмүүс намайг бүхнээ зориулсныг, үүнийг үнэлж байгаад маш баяртай байна.

“Gap” компанийн энэ удаагийн кампанит ажил нь хувь хүний онцлог, аливаа юмсыг өөрийнхөөрөө хийхийг онцолж байна. Өдөр тутмын амьдралдаа өөрийгөө жинхэнэ төрхөөрөө илэрхийлэхийг та хэрхэн ойлгодог вэ?
Миний хувьд энэ маш чухал. Би нэг ёсондоо өөр хүнийг илэрхийлж, өөр хүний амьдралаар амьдрах ажил хийдэг шүү дээ. Тэгэхээр энэ нь нэг талаараа зөрчилдөж байгаа мэт сонсогдож магадгүй.
Гэхдээ дүрүүдээ үнэн сэтгэлээсээ бүтээхийн тулд би өдөр тутмын амьдралдаа аль болох өөрийнхөөрөө байх ёстой. Ямар нэг дүр эсгэж байгаа мэт мэдэрч болохгүй. Учир нь дүр эсгэх бол миний ажлын нэг хэсэг учир амьдрал дээр тийм байж болохгүй. Миний хувьд өөрийнхөөрөө байна гэдэгт заавал өөр хүн болж жүжиглэх шаардлагагүй найз нөхөдтэй байх чухал. Зүгээр л хажууд нь өөрөөрөө байж чаддаг хүмүүсээр хүрээлүүлэх.
Найзуудынхаа нэг зүйлд би үнэхээр дуртай. Манай найзуудын ихэнх нь өөрсдөө хувцсаа хийдэг. Гадаад төрх, хувцаслалтаараа өөрсдийгөө илэрхийлдэг. Би хэдэн жилийн өмнө хувцсаа хийж, өөрийгөө гадаад үзэмжээрээ илэрхийлэхээс бага зэрэг санаа зовдог байсан. Өсвөр насны сүүл үеэр ийм зүйл маш их моодонд орж байсан. Харин одоо би хорь гаруй насныхаа дунд үе дээр ирэхэд тэр сонирхол маань эргээд сэргэж байна. Миний хувьд өөрийгөө гадаад төрхөөрөө илэрхийлэх нь өмсөж байгаа хувцас, хамт цаг өнгөрөөдөг хүмүүсээр маань илэрдэг.
“Obsession” дээр гардаг “Robyn - Dancing on My Own” бол үнэхээр домогт дуу. Та өмнө нь Робины шүтэн бишрэгч байсан уу?
Би өөр гараг дээр амьдарч байсан юм болов уу. Гэхдээ энэ дууг өмнө нь огт сонсож байгаагүй. Тэгээд зураг авалтын үеэр очоод “Гайхалтай, Малколм өөрийнхөө дууг хийчихсэн юм байна” гэж бодсон чинь хүмүүс “Чи галзуурчихсан юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь “За, нэгдүгээрт, намайг соён гэгээрүүлээд өгөөч. Энэ дууг хэн хийсэн юм бу” гэж асуусан.
Тэгээд удалгүй Робины тоглолтыг үзэж, мянга мянган хүн түүнийг даган дуулж байгааг сонссон юм. Найз маань тэр үед “Ойлгов уу, тэнэг минь” гэж хэлсэн. Гэхдээ ямар нэг дууны эх хувилбарыг анх удаа сонсох, бас ремикс хувилбарыг нь анх удаа сонсох үнэхээр сонирхолтой байлаа. Малколм ремикс дээрээ үнэхээр сайн ажилласан гэж бодож байна.
Хуцваслалтын хувьд та дүрэм баримталдаг вэ?
Надад бор өнгө их зохидог. Ялангуяа миний үсний өнгөтэй төстэй бараан бор өнгө надад их зохидог. Гэхдээ яагаад гэдгийг нь хэзээ ч мэддэггүй байсан. Тийм болохоор миний хувь бусдад өгч болох нэг зөвлөгөө бол үснийхээ өнгөтэй ижил өнгийн хувцас өмсөж үзээрэй. Надад их гоё зохисон. Танд ч бас зохино гэж найдаж байна. Бас бусдад таалагдахын төлөө битгий хувцаслаарай гэж зөвлөе. Өөрийнхөө төлөө хувцасла. Ямар ч байсан өөрт чинь таалагдаж байвал тэр л зөв.

Таныг видео тоглоом их тоглодог гэдгийг хүмүүс. Одоо ямар тоглоом тоглож байна вэ?
Одоо “God of War Ragnarök” тоглож байгаа. Бас “Fortnite” бол тоглоход маш амархан, хүртээмжтэй болохоор энэ хоёр одоогоор миний хамгийн дуртай тоглоомууд. Видео тоглоом, анимэ, бас гоё амттай хоол байхад тэгээд л болно доо.
Дараагийн бүтээх дүрээ ямар байгаасай гэж хүсэж байна вэ. Аймшгийн жанрт үргэлжлүүлэн ажиллах уу?
Үнэхээр зөв гэж санагдсан кино төслөө л сонгоно. “Obsession”-ийн зохиолыг анх уншаад мэдэрч байсан шиг мэдрэмж төрүүлэх зохиол олмоор байна. “Би энэ дүрийг яг яаж тоглохоо мэдэж байна” гэж шууд мэдэрдэг тийм зохиол.
Тэр дүрийг хэрхэн бүтээхээ бодохоор л сэтгэл хөдөлж, догдолдог тийм байх хэрэгтэй. Тийм л мэдрэмжийг дахин авахыг хүсэж байна.
Хэрэв тэр нь аймшгийн кино байвал бүр гоё. Би өөрийгөө нэг л жанраар хязгаарлахыг хүсэхгүй байна. Зүгээр л тэр мэдрэмжийг дахин авахаа хүлээж байгаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд, ямар ч хэвлэлд яриагүй зүйлээ хэлье. Дахиад аймшгийн кино дээр ажиллахыг үнэхээр тэсэн ядан хүлээж байгаа. Би насан туршдаа аймшгийн кинонд тоглож хийж чадна. Үнэхээр хөгжилтэй байдаг.
Бас аймшгийн киноноос айдаг байсныг аймшгийн кино сонирхогчид өөрчилсөн. Одоо би аймшгийн киног айж, сэтгэл санаагаар хямраах зүйл гэхээсээ илүү зүгээр л хөгжилтэй нэг төрлийн үйл ажиллагаа гэж хардаг болсон.
Эх сурвалж: ELLE












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Видео тоглоом, анимэ, гоё хоол гурав байхад амьдралын жаргалын томъёо нь бараг бүрдчихэж байгаа юм байна ????
Индэ Наварреттийн ярилцлагаас харахад дүрдээ үнэхээр сэтгэлээ зориулдаг жүжигчин юм байна. “Obsession” ийм амжилт гаргасан нь аргагүй санагдлаа
Сисси Спэйсектэй харьцуулж ярина гэдэг өөрөө асар том магтаал шүү. Цаашдаа ямар дүр сонгохыг нь сонирхож байна
“Obsession”-оороо ингэж танигдана гэж өөрөө ч төсөөлөөгүй байсан нь сонирхолтой юм. Зарим бүтээл яг л санаандгүйгээр асар том амжилтад хүрдэг
Robyn-ийн Dancing on My Own дууг мэдэхгүй байсан түүх нь бүр хөгжилтэй юм байна ???? Дараа нь тоглолтыг нь үзээд ойлгосон нь гоё
Аймшгийн кинонд насан туршдаа тоглож чадна гэж хэлж байгаа нь их сонирхолтой байна. Тэр жанр түүнд үнэхээр таалагддаг бололтой
Энэ ярилцлагаас харахад амжилт нь хүнийг өөрчлөхөөс илүү өөрийнхөөрөө үлдэхийг хичээдэг нь сайхан санагдлаа
Obsession iig uzeegui ch ene jujigchnii yriltslaga ih sonirholtoi sanagdlaa, durdee setgeleesee handdag hun yum bn
Busdad taalagdah gej huvtsaslah hereggui oorinhoo toloo huvtsasla gedeg ni taalagdlaa, hun bur ooriinhoo durtai baidlaar l baih heregtei
Robyn iin duug meddeggui bsan tuuh ni neleen hugjiltei yum aa, ter chigtee oor garaigaar amidarch bsan yum bishuu ????
Aimgiin kinoos aij baidag bsan hun odoo teriig zugeer l hugjiltei zuil gej hardag bolson ni sonirholtoi oorchlolt bn
Daraa daraagiin dur ni yamar baih bol gej huleej bna, aimshgiin genre deer dahin ajillaval lav uzne
Anime togloom hool geed 3han zuil heregtei gej helsen ni uneheer engiin goy amidraliin uzel bodoltoi hun yum shig sanagdlaa
Ene hunii yriltslagiin hamgiin taalagdsan heseg ni oorinhoo durtai zuilee hiigeed busdiin huleeltend barigdahgui baih tuhai helsen ni bn
God of War Ragnarok togloj bga geheer ene hunii gaming sonirhol ni bas dajgui yum bn ???? Fortnite ch bas togloodog gej bn