СПОРТ

Олон улсын сэтгүүлчид “Ногоон наадам”-д ажиллана

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар их хурал Унгар улсын нийслэл Будапешт хотноо боллоо. Тус улс нь 3 дахь удаагаа энэхүү хурлыг зохион явуулж байгаа. Дэлхийн 111 орны төлөөлөгчид чуулсан их хуралд “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулагч “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн төлөөлөгчид оролцлоо.

Тодруулбал “ Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны гадаад харилцааны захирал П.Буяндэлгэр, гүйцэтгэх хорооны зөвлөх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ж.Отгонцагаан нар төлөөлөгчөөр оролцсон юм.

Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хүрээнд спортын 25 төрөлд зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын бүтэц, зохион байгуулалт, хөтөлбөрөө дэлхийн спортын сэтгүүлчдэд танилцуулжээ.

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо энэхүү хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн энэ үеэр илэрхийлжээ. Энэхүү хуралд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар нар төлөөлөгчөөр оролцлоо. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо 1992 онд буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн 55 дугаар их хуралд гишүүнээр элссэн түүхтэй.

Энэ үеэр ОУ-ын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жанни Мерло, Ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Оснец нар наадмын үеэр Монгол Улсад айлчилна гэдгээ илэрхийлсэн байна. Ирэх 9 дгээр сарын 13-20 ны хооронд зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын нэгэн хөтөлбөр нь “YONG REPORTER” буюу “Залуу сэтгүүлч” юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button