НИЙГЭМ

Дүүжин замын тээврийн туршилтыг есдүгээр сарын 19-нд эхлүүлэхээр ажиллаж байна

Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэхээр хэрэгжүүлж буй дүүжин тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Дүүжин замын тээврийн цахилгаан болон автоматикийн холболтыг хийж, программ хангамж буюу системийн тохируулгыг гүйцэтгэсний дараа механик туршилтыг есдүгээр сарын 19-нд эхлүүлэхээр ажиллаж байна. 

Туршилтыг эхний ээлжинд 1-2 хоосон кабинаар эхлүүлж, улмаар 40, 50, 60 хүртэлх кабиныг дараалан хөдөлгөн турших аж. Туршилтын үеэр 750 кг-ын элс бүхий биет ачаа байршуулж, мөн нэг талдаа ачаатай, нөгөө талдаа хоосон байх зэрэг олон хувилбараар системийн ажиллагааг шалгана. Механик туршилтаар зогсохгүй цахилгаан систем болон аюулгүй ажиллагааны бүх мэдрэгчийг ажиллуулж, унтраах зэрэг боломжит нөхцөлүүдийг турших аж.

Дүүжин тээврийн эхний шугамыг Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж байгаа бөгөөд 4.2 км-ийн урттай. Түгжрэлийн оргил цагийн үед 2,320 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Зорчигчдыг тус чиглэлд 22 км цагийн хурдтайгаар 11-13 минутын хугацаанд хүргэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ Сүх
Эрдэнэ Сүх

За хүйтрэхээс өмнө ядаж 2 сар хжиллах байхдаа дотроо халуун агаараар үлээлгэдэг гэсэн шүү.бүгдээрээ бага насаа дурсаж алсыг харагчаа дурсая.

Зочин
Зочин

enend tgd hun suuh uuu

Зочин
Зочин

sanaachilsanguud n suuh yum bh daa

Зочиpн
Зочиpн

ХҮЙТЭРЛЭЭ ЭНИИГЭЭ ХИИЛДЭЭ ЯВУУЛААЛДАА ДУУСДАГГҮЙ ЮУ БИ ЧАДНА УУД НАМЧИН ДАРГА

Зочин
Зочин

Яармагийн зам дээр шүргэхээр байсан даа. Францууд яамны махлаг гахай нараар пиг дүүргэж туршилтааа хий

Занги
Занги

Туршсан үедээ замаасаа гарч доошоо унах вийдээ, сайн шалгаж байж туршилтаа хийгээрэй. Одоо ч туршилт байтугай Төрд итгэхээ больсон цаг шүү дээ.

Зочин
Зочин

Одоо болиочээ өндөр хүчдэл дээгүүр явдаг гэж юу байна даа ингэж мөнгө зуслахгүй л дээ больж үз дээ

Холбоотой мэдээ

Back to top button