СПОРТ

Парисын Их дуулга: М.Уранцэцэг, Д.Амартүвшин, Ё.Басхүү, Ц.Цогтбаатар нар хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. 122 орны 800 жүдоч зодоглож буй тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман бөх барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьж буй Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа аваргын төлөө ДАШТ-ий алт, хүрэл медальт, Канадын жүдоч Криста Дегучитай барилдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 00.00 цагт эхэлнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button