СПОРТ

М.Уранцэцэг Парисын Их дуулгаас найм дахь медалиа хүртлээ

Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. 122 орны 800 жүдоч зодоглож буй тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман бөх барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг Францын бөх Ширине Боуклийг ялж, хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Парисын “Их дуулга”-аас дөрөв дэх хүрэл медалиа авав. Ийнхүү тус тэмцээний нийт найман медаль (нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл)-тай боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button