СПОРТ
Дария Белодид Парисын Их дуулгын хошой аварга болов

Өнөө цагийн жүдо бөхийн нүүр царай, спортын хорхойтнуудын анхаарлыг хамгийн их татаж буй тамирчдын нэг, Украины бөх Дария Белодид дийлдэшгүй мэт барилдсаар.
19 настай, өнгөрсөн жил ДАШТ-д хоёр дахиа түрүүлсэн тэрбээр алтан медалийнхаа буухиаг Парист болж буй “Их дуулга”-д үргэлжлүүлэв. Дэлхийн хошой аварга тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы бөх, Вакана Когаг яллаа.
Ингэснээр тус тэмцээний хошой аварга болов. Эл жинд барилдсан дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалиар энгэрээ мялаасан юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.