СПОРТ

Д.Сумъяа Парисын Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. 122 орны 800 жүдоч зодоглож буй тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман бөх барилдаж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч сорьсон Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Канадын жүдоч Криста Дегучид ялагдсан юм.

ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа хагас шигшээд олимпын хүрэл медальт, ДАШТ-ий дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, Португалийн бөх Тельма Монтеруг өвдөг шороодуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button