СПОРТ

Ц.Цогтбаатар Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртэхдээ дэлхийн аварга М.Эбинүмаг ялав

Жүдо бөхийн Парисын “Их дуулга” тэмцээний эхний өдрийн барилдаан дуусах дөхөж байна. 122 орны 800 жүдоч зодоглож буй тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй найман бөх барилдаж байгаа юм. Өнөөдөр Монголын таван бөх медалийн төлөө барилдсанаас бүгд медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, Азийн аварга Ц.Цогтбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпын хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Японы алдарт бөх Масаши Эбинүматай барилдав. Тус барилдаанд цаг сунган барилдаад дэлхийн шилдэг бөхийг торгуулиар яллаа.

Баянхонгор аймгийн Хүрээмарал  сумын харьяат Ц.Цогтбаатарын багш нь Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
үнэн
үнэн
2 сар 9, 2020 06:43

Парисын Их дуулгад тасархай түрүүлж чадахгүй бол Олимпод эхний 10 багтана гэдэг үлгэр

Холбоотой мэдээ

Back to top button