СПОРТ

Мэргэжлийн дэвжээнд ганцхан удаа ялагдсан Г.Рассел гэж хэн бэ

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, IBO холбооны аварга, Гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC холбооны аварга Гэри Рассельтай өнөөдөр тулалдана.

Г.Рассел мэргэжлийн дэвжээнд 31 тулаан хийхдээ ганцхан ялагдсан. 31 настай, 164 см өндөр түүнийг 2014 онд олимп, дэлхийн хошой аварга, Украины В.Ломаченко дийлсэн юм.

Түүнээс хойш Г.Рассел ялагдал гээчийг амсаагүй явна.

Тэрбээр 17 настайдаа сонирхогчдын боксын ДАШТ-ээс 52 кг-д хүрэл медаль хүртсэн. Тэр жилээ буюу 2005 онд АНУ-ын боксын аварга болон “Алтан бээлий” тэмцээнд түрүүлсэн.

17 нас хүрээгүй байхдаа (Тухайн үед Г.Рассел 16 нас, найман сартай байсан) ийм амжилт гаргасан хоёр америк боксчин бий, нэг нь тэр.

Г.Рассел 2015 онд Мехсикийн Жонни Гонзалесыг ялж, WBC холбооны аварга болсон. Түүнээс хойш аваргын бүсээ дөрвөн удаа хамгаалаад байгаа юм. Тэгэхдээ эл холбооны аваргын бүсийг дөрвөн жил, 10 сар, нэг долоо хоног эзэмшиж буй амжилтаар WBC холбоонд дээд амжилт тогтоон, бүх цаг үеийн долдугаарт бичигддэг.

Сонирхуулахад, Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээнд 11 тулаан хийхдээ бүгдэд ялж, IBO холбооны аварга болоод байгаа юм. Одоо Г.Расселыг ялбал IBO, WBC холбооны аваргын бүсийг давхар эзэмшинэ.

Тэдний тулаан Монголын цагаар 10.00 цагт эхэлнэ. Сүүлийн гурван тулааны сүүлчийнх нь тэдний өрсөлдөөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Boks
Boks
2020-02-09 23:25

Haraa sain bdag togstsogt ylagdah shaltgaan huchin beltgelee muu gariin shuu dasgal sain hiildee

Холбоотой мэдээ

Back to top button