СПОРТ

Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд анхны ялагдлаа амслаа

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, IBO холбооны аварга, Гавьяат тамирчин Н.Төгсцогт WBC холбооны аварга Гэри Рассел нарын тулаан дөнгөж сая болов.

“Алдар” спорт хорооны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь, “King Tug” хочит Н.Төгсцогт мэргэжлийн дэвжээнд 11 тулаан хийхдээ бүгдэд нь ялж, өнгөрсөн жил IBO холбооны аварга болсон.

Түүний өрсөлдөгч Г.Рассел мэргэжлийн дэвжээнд 31 тулаан хийхдээ ганцхан ялагдсан. 31 настай, 164 см өндөр тэрбээр 2014 онд олимп, дэлхийн хошой аварга, Украины В.Ломаченкод дийлдсэн юм. Түүнээс хойш Г.Рассел ялагдал гээчийг амсаагүй байлаа.

Г.Рассел 2015 онд Мехсикийн Жонни Гонзалесыг ялж, WBC холбооны аварга болсон. Түүнээс хойш аваргын бүсээ дөрвөн удаа хамгаалаад байгаа юм. Тэгэхдээ эл холбооны аваргын бүсийг дөрвөн жил, 10 сар, нэг долоо хоног эзэмшиж буй амжилтаар WBC холбоонд дээд амжилт тогтоон, бүх цаг үеийн долдугаарт бичигддэг.

Энэ удаа аваргын бүсээ хамгаалах тулаанаа Монголын тамирчин Н.Төгсттой хийв.

https://www.facebook.com/khulan.khulanaa/videos/2781757211904258/

Тулааны эхэнд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва монгол дээлээ өмсөн, төрийн их хар сүлдээ залж, Н.Төгсцогт дэвжээнд гарч ирсэн юм.

https://www.youtube.com/watch?v=8F0f8H8sZQU&feature=emb_title

Тэдний тулаан 12 үе эн тэнцүү үргэлжилсний эцэст Г.Рассел ялж, аваргын бүсээ тав дахиа хамгаалав.

Ингэснээр Н.Төгсцогт мэргэжлийн боксын дэвжээнд анхны ялагдлаа амсав. Монгол хүн WBC холбооны аваргын төлөө өрсөлдөнө гэдэг өөрөө том амжилт. Бүр хүчтэйгээр эргэн ирээд аваргын бүс зүүх биз ээ, Н.Төгсцогт.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ангир
Ангир
2020-02-09 13:46

Харамс�##�тай байгаа ч энэ тулаан Төгсцогтын одоо байгаа түвшинг харуулж илүү сайжрах ёстойг нь сануулсан эргэлтийн цэг байгаасай гэж хүсч байна. Юм нэгээр дуусах биш дээ манай хүнд нас ч байна. Дахиж ялагдахгүй ээ. #KingTug

Зочин
Зочин
2020-02-09 21:25
Reply to  Ангир

Дараа дараагийн тулаанд нь амжилт хүсье.Зөндөө их ял�##�т байгаа шүү.Амжилт Амжилт Амжилт

Mgl
Mgl
2020-02-09 13:49

Za yahaw hojigdoo l biz dahin bur huchteigeer irj awargiin busiig ni bylaan awaarai amjilt amjilt

Алтай
Алтай
2020-02-09 15:42

Дажгүй байна дахиад ялна гэдэгт итгэлтэй байна амжилт хүсье.

TUGS
TUGS
2020-02-09 16:20

Нэг ялагдаа л биз... Баях асууд�##�, цаашдаа анхаарч бэлтгэлээ сйн базаагаарай. Цашдын тэмжээнд чинь амжилт ерөөе.

Mongol nudarga
Mongol nudarga
2020-02-09 23:32

Boks togstsogtd gariin shuunii dasgal muu bna hundiin orgoltiin bagsh naraas zovlogoo avaa omnoh togloltiin harlaa beltgel muu baisan shuud helii togsood haraa uneheer bdag odoonoos huchin dasgal hiildee

Зочин
Зочин
2020-02-10 01:21

huleeged yumaa gargaj chadaagui geh yum. yugaa bodood huleesen yum be? ahnaasaa l Gary shig davshaad togloh baisan yum. deer ni heerhii Amerikt 5 jil bolj baij engiin angli helch medehgui, ter orchuulagch gej neg buduun tooroi ni togloltiin daraah yariltslaga-iig shal buruu orchuulah yum. Heerhii dasgaljuulagch gej neg Hispanic neher "baby, punch" gehees eer oligoi ch yum helehgui yum. Tegsee tuuniig ni oilgodog yumuu buu med... Jin uzuulseniiheee daraa Tegsee Gary-giin tolgoig ni tas#ah mayagiin yum garaaraa uzuuleed baisan, heerhii hel medehgui bolohoor tegsen baih. Odoo edert beltgeliin daraa 2-3 tsag angli hel surahad zartsuulj baih heregetei. Orchind ni baij baij, zaluu hun tiim zalhuu baij bolohguiee. Box-iin Mongol dasgaljuulagch tuund heregtei bna.

Зочин
Зочин
2020-02-10 01:22

muu togloson. mash muu. uram hugarlaa tuund. tsaanaa l neg hiimori-gui baisan yum.

Холбоотой мэдээ

Back to top button