“Жи-Мобайл” компани шигшээ багийн тамирчдад хязгааргүй дата, ярианы эрх бэлэглэлээ

Спортыг дэмжигч, үндэсний оператор “Жи-Мобайл” компаниас үндэсний шигшээ багийн 200 тамирчинд 2020 оныг дуустал хэрэглэх хязгааргүй яриа, дататай дугаар бэлэглэлээ.
Дугаар гардуулах үйл ажиллагаанд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох, ЗГХА-БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, “Жи-Мобайл” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням оролцов. Мөн тамирчдыг төлөөлж “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрхийн болзол хангасан буудлага спортын тамирчид болох Э.Даваахүү, Ц.Анударь нар оролцлоо.

“Жи-Мобайл” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Дашням “Токио-2020” зуны олимпийн наадам дөхсөн энэ үед Монголын баг тамирчдаа, шигшээ багийн нийт тамирчдаа дэмжиж ажиллахад бэлэн байна. Бидний зүгээс Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөх аливаа ажилд чадах бүхнээрээ дэмжиж, хамтарч ажиллах болно” гэв.
Үндэсний оператор Жи-Мобайл ХХК-ийн тухайд Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын туялзуур сэлэмний холбоо, Монголын жью жицүгийн холбоотой хамтран ажилладаг.

Сүүлийн 10 жил туршид спортыг тууштай дэмжиж ирсэнд нь Үндэсний шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох талархаж буйгаа илэрхийлээд тус компанийн Ерөнхий захирал Г.Дашням нь өөрөө жью жицүгийн спортоор хичээллэдэг. Хөлсний, хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг хүн учраас спортынхонд, тэр дундаа тамирчдад элэгтэй ханддагийг онцолсон юм. Үндэсний шигшээ багийн тамирчдаа дэмжсэн “G-Mobile” ХХК-ийн нийт хамт олонд талархал илэрхийлье гэж БТСГ-аас мэдээллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.