ДЭЛХИЙСПОРТ

“Токио-2020”: Л.Жеймс тэргүүтэй шилдгүүд урьдчилсан бүрэлдэхүүнд багтав

АНУ-ын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг “Токио-2020” олимпийн наадамд оролцох 44 тамирчныг урьдчилсан байдлаар танилцууллаа.

Тэдний нэгээр NBA-ийн од, олимпийн хошой аварга Леброн Жеймс багтав.
Эдгээр тамирчдын дунд олимпийн наадам болон ДАШТ-ээс нийт 31 алтан медаль хүртсэн 19 тоглогч байгаа юм. Тэдний ес нь 2016 онд Риогийн олимпод оролцсон туршлагатай.

Тус 44 тамирчны дунд дахин сорилт явуулж, 12-т нь олимпод оролцох эрх олгох юм.

Леброн Жеймс “Токио-2020” олимпод оролцохыг эрмэлзэж буй нь Сан Антонио Спөрс багийн дасгалжуулагч Грегг Поповичийн удирдлагад тоглох хүсэлтэй байгаатай нь мөн холбоотой аж.

Сонирхуулахад, Тэрбээр АНУ-ын үндэсний шигшээ багийн 68 тоглолтод оролцсон. Риогийн олимпийг тодорхой шалтгааны улмаас өнжиж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: usab.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button