СПОРТ

Спортын гимнастикийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт болно

Биеийн тамир, спортын тухай хуулийн 9.1.4 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ыг баталсан. Үүний дагуу олимпын үндсэн төрөл болох мпортын гимнастикийн эрэгтэй төрлөөр “Үндэсний шигшээ баг”-ийг бүрдүүлэх тул дасгалжуулагчдыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьжээ.

Сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтэй спортын гимнастикийн дасгалжуулагчид “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын 4.1 дэх хэсгийн 4.1.5,  4.2 дэх хэсгийн 4.2.1-4.2.5, 4.4 дэх хэсгийн 4.4.1-4.2.6-д заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14:00 цаг хүртэл хугацаанд материалыг Монголын гимнастикийн холбоонд хүлээн авна. 

Тус сонгон шалгаруулалтын шаардлага хангасан дасгалжуулагчид 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр 10:00-14:00 цагийн хооронд мэргэжлийн нэгдсэн шалгалтад орох юм. 

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл,
  2. Цээж зураг 4% (35 х 45 мм)
  3. Гурван үеийн намтар,
  4. Төрийн албан хаагчийн анкет,

“Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын 4.1 дэх хэсгийн 4.1.5,  4.2 дэх хэсгийн 4.2.1-4.2.5, 4.4 дэх хэсгийн 4.4.1-4.2.6-д заасан шаардлагыг хангаж буй бусад нотлох бичиг баримт (нотариатаар баталгаажсан)-ууд байна.

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button