СПОРТ

Коби Брайантын нэрэмжит болгосон MVP шагналыг Кавай Леонард хүртлээ

NBA-ийн 2020 оны Бүх оддын тоглолт өнөөдөр Чикаго хотод боллоо. 69 дэх удаагийн тоглолтод Өрнөдийн буюу Яннис Антетокунпогийн баг 24, Дорнодын буюу Леброн Жеймсийн баг хоёр дугаартай тоглов.

Энэ нь нисдэг тэрэгний ослоор амиа алдсан NBA-ийн таван удаагийн аварга, супер од Коби Брайант, түүний охин, 13 насандаа өөд болсон Жианна нарыг хүндэтгэсний илрэл юм.

https://www.youtube.com/watch?v=eSXBikj6d0U

Өнөө жилийн Бүх оддын тоглолтын MVP буюу үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг Коби Брайантын нэрэмжит болгож буйгаа NBA албан ёсоор мэдэгдсэн юм.

Энэ удаа Леброн Жеймсийн баг Яннисын багийг 157:155-аар хожив. Эл тоглолтод Кавай Леонард 30 оноо авч, MVP шагналыг хүртлээ.

Ингэснээр тэрбээр тус шагналыг Коби Брайантын нэрэмжит болгосноос хойш анх удаа хүртсэн тамирчин болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button