СПОРТ

Э.Даваачимэг Азийн АШТ-ий шигшээд олимп, дэлхийн аварга Рисако Кавайтай барилдана

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Шинэ Делид хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр эмэгтэй таван тамирчин хүч үзсэнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн билээ.

Тэгвэл хоёр дахь өдөр манай таван нядхан зодоглосноос 57 кг-ын жинд Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг алтан медалийн төлөө хүч үзэхээр боллоо.

Тэрбээр шигшээ барилдаанд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга Рисако Кавайтай барилдана.
Тэгвэл 62 кг-д өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ П.Номин-Эрдэнэ, 65 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ З.Болортунгалаг, 72 кг-д Азийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Э.Цэвэгмэд нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Харин 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал Узбекистаны Актенге Кунимжаевад 5:6-гаар дийлдснээр тэмцээнээ өндөрлүүлэв. Медалийн төлөөх барилдаан манай цагаар 20:30 минутаас эхэлнэ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button