СПОРТ

Д.Сумъяа, Б.Хорлоодой нар Дюссельдорфын Их дуулгаас хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн Дюссельдорфын Их дуулга тэмцээн Германд үргэлжилж байна. Тус тэмцээнд 117 орны 404 эрэгтэй, 272 эмэгтэй бөх зодоглож байгаа юм. Өчигдөр Монголын найман бөх барилдсанаас хоёр нь хүрэл медаль хүртэв.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан “Хилчин” спорт хорооны тамирчин, Ташкентын гран пригийн мөнгөн медальт, ОУХМ Б.Хорлоодой хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн дэд аварга, залуучуудын олимпийн мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Л.Сосорбарамыг ялав.

57 кг-д барилдсан Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Д.Сумъяа хүрэл медалийн төлөө барилдаанд Израилын бөхийг өвдөг шороодууллаа.

Ингэснээр нэг спорт хорооны, нэг багшийн хоёр шавь Дюссельдорфын Их дуулгаас хүрэл медаль хүртэв. Тэд “Хилчин” спорт хороонд харьяалагддаг, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын шавь гэдгийг спортын хүрээнийхэн сайн мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button